Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б.Жаргалан: 8 жил 1 нам засаглаад УИХ хайрцаглагдчихсан байна
- 2025/05/07

- 10 өдрийн өмнө

- 4 мин уншина

Ерөнхий сайдын эсрэг хийсэн АН-ын тэмцэл амжилт олоогүй, тэд тэмцлээ зогсоосон. Тэгвэл УИХ дахь АН яагаад энэ удаа эсэргүүцлээ зогсоосон талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас тодрууллаа.

-Өчигдөр АН-ын бүлгийн шийдвэрийг харахад АН засгийн газрыг хамтран байгуулсныхаа төлөө шахааны нөхцөлд байдалд орчхоод УИХ дахь бүрэн эрхээ ч хэрэгжүүлж чадахгүй байна уу гэдэг болгоомжлол төрөх боллоо?

-Би бол засгийн газрыг хамтран байгуулсан гэдэг явцуу утгаар асуудлыг харахгүй байна. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд 1 нам дангаараа үнэмлэхүй олонхыг бүрдүүлж парламентыг бүрдүүлж засагласан тэр нөхцөл байдал засаглалын нөхцөл байдалд болоод парламентын дотоод соёлд сөргөөр нөлөөлсний 1 илрэл гарч байгаа юм болов уу гэж харж байна.

Яах аргагүй 2 сонгуулийн цикл бүтэн 1 нам, 1 намын дарга шийдвэр гаргаад л. Парламент дээрээ ч шийдвэр гаргаад л засгийн газартаа ч шийдвэр гаргаад л байдаг. Үнэндээ тэр шийдвэр нь магадгүй намынх нь удирдах зөвлөл дээр гаргасан шийдвэр байхыг ч үгүйсгэх арга байхгүй. Ийм зарчмаар 8 жил болоход их хурал, засгийн газар энэ нөхцөл байдалд дасчихсан байна.

Уг нь бол парламентад олон ургалч үзэл хэлэлцүүлэг өрнөх учиртай. Энэ удаад АН парламентад 42 гишүүнтэй болж орж ирээд өөр үзэл бодол, өөр зарчим шаардлага ярихаар их цочроотой байгаа болов уу гэж харж байна. АН-ын хувьд ардчилсан үндсэн хуулиар баталгаажуулсан засаглалын хяналт парламентын дархлааны талд зогссоор ирсэн. Тиймээс бид энэ байр сууриасаа бол ухрахгүй гэж ойлгож болно. Энэ бол хамтарсан засгийн газарт орсон эсэхтэй хамааралгүй асуудал. Тэгээд ч АН-ын гишүүд хэлэх үгээ хязгаарлуулаад байдаг араншинтай хүмүүс ч биш шүү дээ.

– Ерөнхий сайд Ж.Баярмаа гишүүнийг өрөөндөө дуудаж уучлал гуйсан гэдэг мэдээлэл байна. Хэлэх үгээ олон нийтийн өмнө чуулганы танхимд хэлчихдэг. Харин уучлалтаа бол далд, өрөөндөө дуудаад гуйчихдаг энэ хандлага их сонин санагдаад байх юм?

-АН өнгөрсөн 7 хоногт улс төрийн шаардлага тавьж акц хийж байхад УИХ-ын тамгын газар маш хөшүүн ажилласан гэж би харж байгаа. Яагаад гэхээр ийм дэг байхгүй гэж яриад байгаа байхгүй юу. Бидэнд тамгын газраас зөвлөгөө өгөхдөө УИХ-ын чуулганаар хэлэлцэгдээгүй асуудалтай холбоотой уучлал гуйдаг дэг байхгүй гэж тайлбарласан. Энэ бүхэн надад хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа хайрцагт орчихсон, хөшүүн болчихсон байж болохгүй. Тиймээс бид УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж байгаа. Сая болсон үйл явдалтай уялдуулаад харсан ч энэ бол АН-ын хийх ёстой ажил гэж харж байна. Парламент бол мэтгэлцээний талбар байх ёстой. УИХ-аар иргэдэд чухал асуудлууд цаг алдалгүй хэлэлцэгдэж байх ёстой. Дэг байхгүй бид ийм асуудал хэлэлцэхгүй гээд сууж байж таарахгүй. Гүйцэтгэх засаглал парламентын танхимд орж ирж тайлангаа тавьдаг, гишүүдийн асуултад хариулдаг байх ёстой. Энэ үйл ажиллагаа нам харгалзахгүй явагддаг байх ёстой. УИХ гишүүн гэдэг ард түмний төлөөлөл, иргэдээсээ сонгогдсон хүмүүс. Тиймээс иргэдийнхээ асуултыг асууж хариулт авах эрхтэй субъект. Мөн засаглал хоорондын хяналт тэнцлийг илүү баталгаажуулах зорилт тавьж байна. Наад зах нь төрийн 3 өндөрлөг гээд дээр гараад суучихдаг. Ард түмний төлөөлөл тэр доороос асуулт тавиад байдаг. Харааны өнцөг хүртэл өөр түвшинд байгаа нь өнөөдрийн асуудлыг үүсгэх нэг шалтгаан болсон гэж харж байгаа. Энэ бүхнийг өөрчилье гэсэн зорилгоор хуулийн төслөө бид боловсруулж байна. Эдгээр хуулийг бусад гишүүд ч дэмжих байх гэж найдаж байгаа юм. Энэ хугацаанд би парламентынхаа байр суурийг бэхжүүлж, хяналт тавих үүргээ илүү сайжруулж ажиллах учиртай.

-Өнгөрсөн 7 хоногт чуулганы үйл ажиллагааг харах нь ээ парламент АН-ын хийсэн тэмцлийг дэмжээгүй. Дээр нь сэтгүүлчдийн асууж байгаа асуултыг харвал олон нийтийн дэмжлэг ч АН-д байсангүй. Тэгэхээр хуулийн төслийг тань дэмжихгүй байх магадлал байгаа юм биш үү?

-Манай олонхын бүлгийн гишүүд өмнөх 8 жилд намаараа шийддэг байсан тэр хайрцгаасаа гармаар байна. 126 гишүүнтэй парламентад маш олон шинэ гишүүн орж ирсэн. 1 намын хайрцагт ороогүй олон хүн бий гэж итгэж байгаа. Өөрчлөлт хийхийг хүсэж байгаа олон хүн байгаа байх. Би энэ парламентад их итгэж байгаа.

-Байр сууриа хамгаалсанд баярлалаа.

- Шинэ
- Хандалттай