Өнгөрсөн оны есдүгээр сард Манлай уяач Т.Галбадрах бусдад гар хүрч буй бичлэг цахим орчимд цацагдсан. Тэгвэл тухайн хохирогч нь мото спортын тамирчин, ОУХМ П.Мөрөн байжээ. Тэрээр Дакар ралли-д явах бэлтгэлээ хангаж байсан учраас тухайн үед өөрийгөө гаргаад хэрэггүй гэж үзсэн байна. Тэгвэл түүний хувьд тухайн өдөр юу болсон талаар ам нээв.
Дашрамд дурдахад, уяач Т.Галбадрахад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болсон байна.
П.Мөрөн: Тухайн өдөр юу болсон бэ гэвэл манай эмээгийн цайллага болж байсан. G центерт цайллагыг нь хийгээд гараад явж байсан. Би мопедтой ирсэн байсан л даа. Мопедоо аваад гарах гэсэн хаалт нь онгойдоггүй. Хажуу талын бродюрыг нь харсан намхан байхаар нь даваад гарсан. Гэтэл тэндээс цэргийн десант хувцастай хүн яарч гарч ирээд “Яагаад үүгээр гарч байгаа юм бэ?” гэсэн. Би эргэж хараад “Энэ хаалт онгойхгүй” байна гэж хэлж дуусахын завдалгүй цохиод унагаасан. Ямар ч маргаан, хэрүүл болоогүй хойшоогоо хараад зааж байхад ийм юм болсон. Бичлэг дээр тод харагдана. Цохиулсны дараа ухаан алдсан байж байгаад 2-3 минут шокын байдалд орсон. Дараа нь тухайн хүнийг олох гээд тэр газар руу орсон боловч танихгүй гэж худлаа ярьсан. Захирлыгаа нууж байсан юм байна лээ.
Үүнийг нь сүүлд мэдсэн. Цахим сүлжээнд цацагдсан бичлэгийг манай эгч хийсэн. Манай эгчийг дарамталсан. Би тэр хүнээс нэг ч төгрөг нэхэмжлээгүй. Эмчилгээний зардал, сэтгэл зүйн талаас өөрчлөлт байсан ч би цагдаа, шүүхэд нэг ч төгрөг авна гэж гомдол гаргаагүй. Хамгийн гол нь шүүхээр тэр хүний буруу гэдгийг шийдүүлж өгөөч гэж хүсэж байгаа юм. Өмнө нь бас тийм хэрэгт холбогдож байсан гэж сонссон. Хүссэн хүнээ цохиод хэдэн зуун мянган төгрөг өгөөд яваад байдаг хууль битгий байгаасай гэж хүсмээр байна. Энэ хүн буруугаа хүлээж над дээр ирж нэг ч удаа уучлалт гуйгаагүй” гэв.
2025-05-07 08:51:43
Тэнэг хүүр байхаа. Тэр нэг нарийхан байшингийн эзэн ухаантай юм уу. Чааваас даа
2025-05-07 08:50:59
Шоронд хий муу хулгайчийг