Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Хуульч Д.Үүрцайх: Х.Нямбаатар Үндсэн хуулийг унтуулна гэж ярих хэмжээний дарангуйлагч болсон байна
- 2025/05/07

- 34 цаг 22 минутын өмнө

- 8 мин уншина

Сар хүрэхгүй хугацааны дараа Нийслэл 14 хотод хуваагдах хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа учраас хуульч, эдийн засагчид нийлж өнөөдөр цэцэд мэдээлэл хүргүүллээ. Ингээд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль чухам яагаад цэцэд хүрэх хэмжээний асуудал болсныг хамтдаа сонирхъё.

– Та бүхэн ҮХЦ-д хандах болсон шалтгаанаа тайлбарлаж өгөөч?

Хуульч Д.Үүрцайх:

– 2024 оны 6-р сарын 5-нд парламент Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Сонгуулийн өмнө 200 гаад хуулийг 1 өдөр бөөндөж баталлаа гээд хэл ам дагуулж байсан үе шүү дээ. Тэдгээр бөөндсөн хуулиудын дунд хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль багтаж байгаа юм. Яг үнэндээ ямар нэгэн хэлэлцүүлэг энэ хуультай холбоотойгоор парламентад өрнөөгүй. Шууд батлагдсан учраас. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай зөрчилдөж байгаа гэж ойлгож болно. Тодруулбал нутгийн өөрөө удирдах ёс буюу иргэдийн хурлын эрх мэдлийг хот зөвлөл гэдэг байгууллаар сольж байхгүй болгох гэж байна. Хэрвээ 6-р сарын нэгнээс Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжээд эхэлбэл нийслэлд иргэдийн төлөөлөгчдийн хурал байх үндэслэлгүй болно гэсэн үг. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг үгүйсгэсэн ийм хуулийг батлаад одоо хэрэгжүүлэх цаг нь тулчхаад Улаанбаатар хотыг хуваана гэдэг зүйл яриад байж байгаа гэсэн үг л дээ. Үндсэн хуулиар тухайн нутаг дэвсгэрийнхээ асуудлыг иргэд бие даан шийдвэрлэх эрх зөвхөн тухайн сум дүүргийн ИТХ-д л олгогдсон байдаг эрх мэдэл. Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрх мэдэл. 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөд орон нутгийн удирдлагын зарим эрх мэдлийг хот тосгоны захиргаанд шилжүүлж болно гэсэн заалт бий. Гэхдээ энэ заалтаар далимдуулж Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар орон нутгийн удирдлагын эрх мэдлийг буюу иргэдийн хурлын эрх мэдлийг бүрэн үгүйсгэх үндэслэл байхгүй.

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжээд эхэлбэл бүх дүүргийн ИТХ хаачих вэ? Тэднийг өнөөдрийг хүртэл санхүүжүүлж ирсэн бүтэц зохион байгуулалт бүхэлдээ үгүйсгэгдэж байна. Энэ бүхэн эцэстээ орон нутгийнхаа асуудлыг хэлэлцэх боломж бололцоо бүхэлдээ хаагдана гэсэн үг. Өнөөдрийн орон нутгийн удирдлага, өөрөө удирдах ёсны бүтцийг өөрчилж үгүй хийх энэ зохицуулалт бол Хотын дарга Х.Нямбаатар, одоогийн УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нарын санаачилга.

Яг үнэндээ иргэд засаг даргаа өөрсдөө сонгох хүсэл эрмэлзэл байгаа нь үнэн. Гэвч энэ зохицуулалтыг Х.Нямбаатарын зүтгүүлж батлуулсан дээрх хуулиар ингэж хийж болохгүй. Сонгуулийн тогтолцоог хууль эрх зүйн хүрээнд шинэчлэх замаар хийх ёстой ажил. Гэтэл иргэдэд өөрсдөө засаг даргаа сонгодог болгоно гэдэг амлалт өгөөд нийслэлд бүх эрх мэдлийг төвлөрүүлж авсан үйлдэл шүү. Х.Нямбаатар гэж хүн нийслэлтэй холбоотой бүх эрх мэдлийг гартаа авах оролдлого хийсэн. Хот тосгоны эрх зүйн байдлын хуулийн 7.1 дэх заалтад хотуудын удирдлага болоод зөвлөл нь харьяалагдаж байгаа аймаг нийслэлдээ захирагдана гээд заачихсан байгаа юм. Үүнийгээ бид эрх мэдлийг задалж байна гэж худлаа тайлбарлаад байна. Х.Нямбаатар гэж хүний энэ галзуурлыг ҮХЦ зогсоох хэрэгтэй. Үгүй бол үндсэн хуульт ёс, нутгийн өөрөө удирдах ёс цаашлаад төрийн тусгаар тогтносон байдал хүртэл бүхэлдээ асуудалд орох эрсдэлд үүсээд байна. Бид иргэний үүргээ биелүүлж асуудлыг ҮХЦ-д хандаж байна. Гэхдээ ҮХЦ асуудалд хоёр нүүртэй ханддаг тал бий. Зарим хэргийг хурдан шуурхай шийддэг хэр нь зарим асуудлыг хэлэлцэхгүй дарчихдаг тал байдаг. Жишээлбэл миний бие ҮХЦ-ийн тухай болоод ҮХЦ-ийн хуульд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан өөрчлөлт Үндсэн хууль зөрчиж байгаа тухай гомдлыг 2023 оны 3-р сард өгсөн. Энэ хугацаанд хэрэг үүсгэсэн хэр нь шийдвэрлээгүй. 2 жил дарж байгаа жишиг байгаа. Нийслэлийн 1,5 сая иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа Үндсэн хуулийн зөрчилтэй Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг цэц битгий дарж хойрго хандаасай гэж хүсэж байна. Нутгийн өөрөө удирдах ёс, иргэдийн орон нутагтаа эзэн байх боломжийг хулгайлсан хулгайн хуульд битгий нүдэн балай хандахгүй гэж найдаж байгаа илэрхийлье. Олон нийтийн зүгээс ч цэц Үндсэн хуулиар олгогдсон нутгийн өөрөө удирдах ёсыг хамгаалж үлдэх нь үү үгүй юу гэдгийг харцгаая. Ингэж дур зоргоороо авирлагсдыг зогсоохгүй бол хэрээс хэтэрсэн байна шүү. Улаанбаатар хотыг 14 хотод хуваачихсан. Улаанбаатар хот эдэлбэр газартай байх ёстой. Тэр нь байхгүй. Хүн ам байхгүй. Хотуудынх нь гаргасан шийдвэр нь хоорондоо зөрчилдвөл яах юм бэ? Иргэдийн хурал татан буугдаагүй байгаа шүү дээ.

Х.Нямбаатар анх хуулийн үзэл баримтлалаа танилцуулж байхдаа “Үндсэн хуулийн нутгийн өөрөө удирдах ёстой заалтуудыг цаасан дээр нь унтуулах гэж байгаа юм” гэж хэлж байсан удаа бий. Үндсэн хуулийг унтуулах тухай ярьж байгаа даварсан, галзуурсан хүмүүстэй бид тулах цаг ирээд байна.

-Хуулийн төслөө анх танилцуулж байхад нь та бүхэн яагаад асуудлыг тавилгүй батлуулчихсан юм бэ?

-Хүн нам дээр танилцуулж байх үед нь бид эсэргүүцэж үндсэн хуультай зөрчилдөх юм байна гэж сануулж байсан. Тухайн үед хэлэлцүүлэх эсэх нь тодорхой биш байж байгаад л 1 дор бөөнд нь шууд баталчихсан. Араас нь сонгууль болсон, шинэ их хурал гээд ар араасаа үйл явдал хөвөрчихлөө. Хууль хараахан хэрэгжиж эхлээгүй байхад асуудлыг бид судалгаатай тавьж байна. Үндсэн хууль байхгүй болох нь. Үндсэн хууль гэдэг бол улс шүү дээ. Монгол улсыг эрсдэлд оруулж байгаа асуудал.

Эдийн засагч Т.Золбоот:

-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болоод Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуульд оруулсан дээрх өөрчлөлтүүд Үндсэн хуулийн 2 том заалтыг зөрчиж байна. Үндсэн хуулийн 57.1-т Монгол улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг нийслэл, сум дүүрэг гэж хуваагдана гэсэн байдаг. 57.3-т Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхдөө эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын саналыг харгалзан Засгийн газар өргөн мэдүүлснээр УИХ батална гэж заасан байна. 2024 оны 6-р сарын 5-нд яаралтай горимоор баталсан энэ 2 хуульд иргэдээс санал авсан юм уу? Тухайн асуудлаар иргэдийн хурал хуралдсан юм уу? Дүүргийн иргэдийн хурлууд уг асуудлыг хэлэлцсэн үү? Жишээ нь 14 болгож хуваах асуудал хүртэл өөрөө үндсэн хуулийн зөрчлийг үүсгэж байна. Тиймээс бид ҮХЦ-д хандахаар шийдэж мэдээлэл гаргаж байгаа юм.

Эдийн засагч Ц.Лут-Очир:

-Орон нутгийн төсөв зарлага талаас нь харъя. Жишээ нь Баянхошуу хот боллоо, Толгойт хот боллоо. Тэгвэл энэ хотуудын орлого юу байх юм бэ? Орон нутгийн орлого орон нутгийн албан татвараас бүрддэг. Дарь-Эх хот, Баянхошуу хот орлогогүй байх нь байна шүү дээ. Тэнд томоохон аж ахуйн нэгж, үйлдвэр байхгүй. Тухайн хотод хамаарч байгаа хүмүүс нийгмийн үйлчилгээ авч чадахгүй болох нь байна шүү дээ. 14 хотод хуваагаад өөр өөрсдөө тохижилт үйлчилгээ компанитай, зам барилгын засвар хийдэг компанитай, хог ачдаг газартай болно гэхээр зардлаа яаж дийлэх юм бэ? Яг үнэндээ Баянхошуу хот, Толгойт хот орчны тохижилт үйлчилгээнийхээ зардлыг ч дийлэхгүй. Орлогогүй баахан хотууд үйл ажиллагаагаа явуулахын тулд нийслэлийн засаг дарга Х.Нямбаатараас гуйх нь байна шүү дээ.

Яг хаантай харьцаж байгаа юм шиг манай хотод хэдэн төгрөг тавьж өгөөч ээ гэж гуйдаг л нөхцөл үүснэ. Тэгээд л Х.Нямбаатар нь пээдэлзээд л та нар ингэ тэг, түүнийгээ сонго гээд л байж байх нөхцөл үүсэх гээд байна. Хаан юм уу заан юм уу ялгагдахгүй нөхцөл байдал руу л явах гээд байгаа байхгүй юу. Тэгээд л шаардлагагүй зардал үүснэ. 14 хотын засаг даргын тамгын газар бий болно. Ахиад л бөөн дарга нар нэмэгдэхээс өөр зүйл алга байна шүү дээ.

-Шинэ хуулийн өөрчлөлт огт өгөөжгүй гэж харж болох уу?

-Анх хуулийн төсөл батлагдахаас өмнө хэлэлцүүлэг өрнөж байхад би хэлж байсан. Улаанбаатарыг 14 хувааснаар баян хоосны ялгаа улам нэмэгдэх нь байна. Өндөр орлоготой Зайсангийнхан улам орлогоо нэмээд л явна. Тэр орлогоосоо бусад хотынхонд орлогоо хуваалцахгүй. Улам баячуудын хот болоод л. Харин орлого багатай бүсүүд улам орлогын үүсвэргүй болно. Ядуусын хотууд бий болж Нийслэлд баян хоосны ялгаа бүүр их зааглагдаж гарч ирэхээр байгааг бид сануулж байсан. Тухайн үед Х.Нямбаатар дарга зардал хэмнэгдэнэ, дүүрэг бүр 42 төлөөлөгчгүй болно, хороо устгагдана гэж яриад тойруулаад өнгөрч байсныг санаж байна. 14 хоттой болсноор зардал буурахгүй бололцоо байхгүй. Зүгээр л баян хоосны ялгаа бүр их болно. Үүнийг дагаад нийгмийн талцал үүсэж бие биеийгээ үзэн ядсан хотууд л бий болох гээд байна.

-Хуулийн төслийг хэрэгжүүлж эхлэхэд хотын хилийн зааг зурвас тогтоох цаашлаад хүмүүсийн бичиг баримтад байгаа хаягийг өөрчлөх гээд том том зардал гарах байх. Энэ талаар та бүхэн хэрхэн харж байна вэ?

-Хамгийн наад зах нь нийт иргэдийн цахим иргэний үнэмлэхийг шинэчлэх болох нь. Баянгол дүүргийн иргэн байснаа Баянгол хотын иргэн болох нь байна. Бүх хүний бичиг баримтыг солино, бүх албан бланкуудыг солино. Хаягжилт солигдоно. Өмнө нь 6 дүүргийн захиргааны ажилтнууд байсан бол 14 хот болохоор тэр олон хотод ажиллах захиргааны ажилтнууд нэмэгдэнэ. 14 хотын захиргааны барилга байшин бий болох нь. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт зохицуулалт бүхэлдээ маш их зардалтай, маш өгөөжгүй чирэгдэл дагуулахаар байна.

Хуульч Д.Үүрцайх:

-1,7 сая иргэнтэй хот бол тийм том хот биш шүү дээ. Дэлхийд бол дундаж хотын статус шүү дээ. 14 хот болгон хуваахдаа ХУД, БГД-ийн хэсгүүдийг хамтатгаад 1 хот үүсгэчхэж байна. Гэтэл тэр хотод Хан-Уул дүүргийн хурлын шийдвэр үйлчилнэ, Баянголын үйлчилнэ. Дээр нь шинэ хотын зөвлөлийн шийдвэр бас үйлчилнэ. Хог ачихтай холбоотой шийдвэр байлаа гэхэд хоорондоо зөрчилдөх өндөр магадлалтай. Энэ мэт иргэдэд ойлгомжгүй нөхцөл үүсэж байна. Маш их зардал нэмэгдэж байна. Энэ бүгд хэнд ашигтай юм бэ? 5-6 их наядын төсөвтэй болчихсон Х.Нямбаатар гэж хүн дээр суучхаад бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлчхээд “Нийслэлд та нар харьяалалтай шүү” гээд байж байх нь. Энэ янзаараа явбал Х.Нямбаатарын 5,6 их наядын төсөв улам ч тэлэх магадлалтай. Даварчихсан байдлыг зогсоох ёстой. Цэц зогсоож өгөх байх гэж найдаж байна.

-Та түрүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийг унтуулчихна гэж ярьж байсан гэлээ. Үнэн үү?

-Өөрийнхөө амаар хэлж байсан үг. Нотлох баримтууд олон бий. Цэц бас нягталж үзнэ биз.

-Манай улсад хууль унтуулж байсан жишиг байдаг юм уу?

-Монгол улс хууль дээдлэх зарчимтай. Хууль батлагдсан бол хэрэгжих учиртай. Гэтэл хуулийг унтуулдаг хэмжээний дарангуйлагчтай болсон байна шүү дээ бид. Үндсэн хуулийг үгүйсгэнэ гэдэг төр нийгмийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл шүү.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа

- Шинэ
- Хандалттай
2025-05-07 12:45:02
Хотын даргын бодлогогүй шийдвэр
1.Зам ашигласаны төлбар 400%
2.Авто машин өөрөө явагчын албан татвар 400% нэмсэн
3.Хоолны шоу , ашиггүй, үргүй зардал
4. 2024 онд автобусны маршрутыг өөрчлөөд өвлийн хүйтэнд олон ч хүн зовлоо.
5.4замаас- хүнсний 20 хүртлэх доглуудыг сэндийчилчихсэн. Үргүй зардал гаргаад улаан цагаандаа гараад мөнгө идэхдээ гарамгай болсон хүн :
– Ур чадваргүй
– Намын хүн өндөрт гарч , иргэдийг бухимдуулж байгаа , нь ёс зүй, хүний эрхийн мэдрэмжгүй шудрага бусын зарчим алдагдсаны шинж дээ.