horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Л.Мөнхбаясгалан: Улстөрчид хохирогчийн хувиар, өстний байр сууринаас хандаад байна

post-img

Засгийн газраас өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл парламентын босго даваад удаагүй байна. Энэ удаагийн их хуралд 5 сэтгүүлч гишүүн бий. Тэдний нэг сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай ярилцлаа.

-Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг ЗГ өргөн барьсныг парламент хэлэлцэж батлахыг та дэмжиж байгаа гэдгээ мэдэгдсэн. Гэвч сэтгүүлчдийн болоод судалгааны олон байгууллага энэ хувилбараар батлах хэрэггүй гэж байна. Та яагаад хэлэлцүүлж батлахыг дэмжиж байгаа юм бэ?

-Би Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг 20 жил мөрөөдөж байна. Би 2005 онд “Глоб интернэйшнл” байгууллагатай цуг Шведэд очиж байсан. Тэндээс би хэвлэлийн эрх чөлөө гэж ямар зүйл байдгийг мэдэрсэн. Тухайн үед бас Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хэлэлцэх гэж байгаад больсон. Түүнээс хойш 20 жил өнгөрлөө. Одоо 2025 он. Нийтдээ 4 удаа хэлэлцэх гэж байгаад болилоо. Засгийн газраас боловсруулсан одоогийн хувилбар сайн хувилбар. Гэхдээ яг энэ хэвээр нь баталж болохгүй. Дэмжиж болохгүй олон заалт байна лээ. Би бол санаа нийлэхгүй байгаа заалтуудаа ярьж, үүнийг болно, түүнийг болохгүй гээд яриад байгаа.

Эхлээд олзуурхууштай заалтуудыг ярья. Бид эх сурвалжаа нууцлах боломжтой болно. Гэхдээ энэ зөвхөн нрүүгийн процесс дээр хэрэгжинэ гэж оруулж ирсэн байна лээ. Иргэний процесс дээр ч хэрэгжих ёстой. Иргэний хэргээр орохоороо эх сурвалжаа илчилдэг, эрүүгийн хэрэг эх сурвалжаа нууцалдаг байж таарахгүй. Процессыг янзлах ёстой. Дээр нь Засгийн газрын болоод төрийн бүх шатанд хэвлэлийн алба байх ёсгүй. Татан буулгана. Зөвхөн Засгийн газрын үйл ажиллагааг гадаадад  сурталчилдаг, төрийн санхүүжилттэй МОНЦАМЭ бол байг. Тэр нь бүх ард түмнээсээ сонгогддог Ерөнхийлөгчийнхөө дэргэд байж болно. Яагаад гэвэл их хурлын гишүүд тойрог тойргоос сонгогддог. Тийм учраас тодорхой хэсгийн эрх ашиг шингэдэг гэсэн үг. Дээр нь хэвлэлийн зөвлөл гэж байх ёсгүй. Мөн хэвлэлийг ашгийн болон ашгийн бус байна гэж 2 янзаар оруулж ирнэ гэж хуулийн төсөлд дурдсан байна лээ. Үгүй ээ, хэвлэл мэдээллийн байгууллага бол ашгийн төлөө байгууллага. Сэтгүүлч нар мөнгө олох ёстой. Редакцууд мөнгөтэй болох хэрэгтэй.

Бас 1 заавал дурдах ёстой зүйл бол төрийн бүх шатны байгууллага тендер зарладаг болох жишиг рүү явах учиртай. Өөрсдийгөө сурталчлах гэж байгаа бол, мэдээлэл өгөх гэж байгаа бол тендер зарладаг байх ёстой. Үүнд нь манай хэвлэлийн байгууллагууд оролцоод яваг. 5 саяын тендерт 5 сая авах нь орог. 20 саяын тендерт 20 саяын ажил хийх нь оролцог. Үүний сайн тал нь сэтгүүлчдийн орлого баталгаажна.

Манай салбарыг салбараар нь хулгайч юм шиг болгосон шүү дээ. Сэтгүүлч нар мөнгө олохоор уурладаг. Сэтгүүлч нар сайн явахаар хүмүүс уурладаг байж болохгүй биз дээ. Энэ чинь ашгийн төлөө байгууллага. Бусадтай адилхан мэдээллийн бизнес хийж байгаа. Харин зайлшгүй анхаарах ёстой зүйл бол хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг хүний суурь эрх чөлөө. Үүгээрээ  л өөр байгаа юм. Энэ ч үүднээсээ эх сурвалжаа нууцлах ёстой.

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн шинэчилсэн найруулгад бас 1 аятайхан заалт байгаа нь ташаа мэдээлэл буюу илт худал мэдээллийг ялгаж өгсөн. Яагаад гэвэл бид ташаарч болно шүү дээ. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байхдаа андуурч болно, тоо баримт андуурч мэднэ. Ташаа мэдээлэл хүнээс аваад, түүнийгээ үнэн гэж итгээд, мэдээлж магадгүй. Үүнийг сэтгүүлч ташаарчээ гэж тусгаад, илт худал мэдээллийг мэдсээр байж бусдын алдар хүндэд халдах зорилгоор гаргасан бол болохгүй. Гүтгэлэг гэж үзнэ гэх жишээний. Энэ бүхэн надад таалагдсан.

Технологийн дэвшлийг дагаад, цахим сайтууд олон бий боллоо. Хэн нэгэн их хурлын гишүүн, эсвэл бүр шал өөр мэргэжлийн хүмүүс ч утас, таблет ашиглаад, хэвлэлийн үйл ажиллагаа эрхлээд байдаг болж. Түүнийг сэтгүүлч гээд хамруулж болохгүй. Тэр бол сайд эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй хүн ч байж мэднэ. Хэнийг ч хамаагүй гар утсаараа лайвддаг. Энэ бол мэргэжлийн үйл ажиллагаа огт биш.

Би хэвлэлийн салбарт 28 жилээ зориулсан. Би мэдээллийн фронтод байсан. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарын хүний хувьд манай салбар бол мэргэжлийн салбар гэдгийг хэлье. 100 гаруй жилийн түүхтэй. Энэ салбарын эрх зүйг зохицуулах Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль байх ёстой. Ч.Лодойсамбуу гишүүний хувьд хүний суурь эрх болсон хэвлэн нийтлэх эрх чөлөөний агуулгыг манай салбартай хольж хутгаад байна. Тусдаа байх ёстой. Бид мэргэжлийн салбар. Хэрвээ сайн дураараа лайв хийгчидтэй ижилсгэж авч үзэх юм бол хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч бэлтгэдэг сургуулиудаа татан буулгах хэрэгтэй.

Мэргэжлийн салбар учраас тусдаа хууль байх ёстой. Одоо хууль хэрэггүй гэж хэлээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд, 1998 оны хууль хангалттай юм бол яагаад хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчин, нөхцөл байдал дордоод байна вэ? Яагаад бид сэтгүүлч нараа шоронд явуулаад байгаа юм бэ? Яагаад бид юм бүрд торгуулдаг, юм болгонд цагдуулдаг болоод байгаа юм бэ? Яагаад бид ашгийн төлөө ажиллаж болохгүй байгаа юм бэ? Энэ бүхэн эрх зүйн орчин байхгүйтэй холбоотой шүү дээ.

“Сэтгүүлч нар хүн гүтгэдэг. Танай салбар аймаар” гээд яриад сууж байгаа их хурлын гишүүн цөөнгүй байна. Тэд “Та нарыг жаахан журамлах хэрэгтэй” гээд яриад сууж байна шүү дээ. Тэд хохирогчийн хувиар, өстний байр сууринаас хандаад байгаа байхгүй юу. Сэтгүүлч яавал хүн гүтгэхээ больдог вэ гэдгийг би Шведэд харсан. Бүх мэдээлэл нээлттэй, төрийн болон албаны нууц гэж байх ёстой. Аль ч улсад байдаг. Түүнийгээ л нууцын хуулиар хамгаал. Харин бусад бүх мэдээллийг нээлттэй болго. Тэгвэл сэтгүүлч хүн гүтгэх эрх чөлөө нь хаагдана. Дээрээсээ авахуулаад доошоо төрийн бүх шатны албан хаагч сэтгүүлч ороод ирэхэд, мэдээллээ нээлттэй өгдөг байх үүрэгтэй болгох хэрэгтэй. Тэр үүргээ биелүүлэхгүй бол шууд хариуцлага тооцдог бол. Ингэж байж мэдээлэл нээгдэнэ. Мэдээлэл нээлттэй байхад сэтгүүлч хүн гүтгэвэл эрүүгийн хариуцлага тооцдог байж болно. Ёс зүйг юугаар зохицуулах вэ гэдэг асуудал байна. Жишээлбэл: Уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ёс зүйг бол ингэнэ тэгнэ гээд кодолж болно. Ойлгомжтой. Харин хүний заяамал эрхэнд суурилсан мэргэжлийн байгууллагын ёс зүйг кодлох боломжгүй. Хэдэн мянган жил болсон ч кодолж чадахгүй. Миний үзэл бодол ийм л байгаа.

-Хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэвлэлийн эрх чөлөөний хуулиар зохицуулахгүй бол тусад нь хуульчлах шаардлага үүсэх нь ээ?

-Тусдаа зөрчлийн хууль, торгууль зэргээрээ шийдэж болно. Бид мэргэжлийн сэтгүүл зүйг барьж ажиллаж байгаа хүмүүс. Хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гээд явна. Сошиалд одоо бүгд энэ эрхээ эдэлдэг. Эрхээ эдлэхдээ харин хүнийг гүтгэж болохгүй. Тэр нь Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиараа явж байх ёстой.

Сэтгүүл зүй гэдэг мэргэжлийн салбар. Мэргэжлийн салбар учраас эх сурвалжаа нууцалдаг. Бичиж байгаа зүйлээрээ ашиг олдог, амьдардаг байх учиртай. Сонгуулийн үеэр бол манай сайт энэ намыг дэмжинэ, ийм байр суурьтай гэдгээ зарладаг болчхоосой гэж бодоод байна. Үүнийгээ зарлаад, мөнгөө аваад чөлөөтэй ажилладаг болчих хэрэгтэй. Нуугдаад байх шаардлагагүй шүү дээ. Уншигч олон ч гэсэн эхнээсээ энэ хэвлэл тэр намыг дэмждэг гээд мэддэг байг. Дэмждэг нь уншиг. Дэмжихгүй нь уншихгүй л байг л дээ. Харин авсан мөнгөнөөсөө татвараа төл. Хэдийг ч авч болно.

Манай салбар бүхэлдээ санхүүжилт нь нууц яваад байна. Үүнээс болоод сэтгүүлчид  зовчихдог. Энэ байдлаар удаан үргэлжлэх хэцүү. Сэтгүүлч хүн яагаад баян байж болохгүй юм. Сэтгүүлч хүн яагаад хаустай, тайван амьдарч болохгүй гэж. Энэ бол бизнес. Харин улс эх оронд тулгарах том асуудал, тодруулбал ган зуд, коронагийн үе шиг нөхцөлд сэтгүүлчид үнэгүй мэдээллийг олон нийтэд дамжуулна. Мэдээллүүд тамгатай байх ёстой. Төрөөс өгч байгаа мэдээлэл. Хувийн компаниудтай хэрхэн тохирох нь мөн нээлттэй. Ийм зохицуулалттай болохгүй бол сэтгүүл зүйн салбарын нэр хүнд унаад байна.

-Монголын баримт шалгах төвөөс Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн олон заалтыг өөрчлөх шаардлагатай учраас хуулийн төслийг одоо хэлэлцэх нь буруу гэж ярьж байна лээ.

-Тэгвэл бид хэзээ ч хуультай болохгүй. Хэвлэлийн эрх чөлөөний хуулиа шинэчилье гэж яриад 20 жил боллоо. 20 жил 1 хүүхэд төрүүлж, өсгөөд, нас биед хүргэх хугацаа биз дээ. Хэрвээ бид одоо энэ хуулиа унагаах юм бол хуультай болж чадахгүй. Дахиад 1 жил хуулийг өргөн барьж болохгүй. 1 жилийн дараа хууль боловсруулаад, ажлын хэсэг ажиллаж байхад Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэвлэлийн салбарт эрх чөлөө өгөхгүй. Энэ хэвээр нь базахыг хүснэ. Түүний дараа 2028 онд УИХ-ын сонгууль болно.  Өөрсдөдөө ашигтайг хийнэ. Ингээд бид дахиад 4 жил алдана. Цаашдаа юу болохыг хэлж мэдэхгүй байна.

-Одоогийн Засгийн газрыг хэвлэл мэдээлэлд нөлөөлөх оролдлого хамгийн их хийдэг гэдэг тодотголтой болчихлоо. Энэ Засгийн газар хууль боловсруулж оруулж ирэхээр итгэж болно гэж үү?

-Үе үеийн Засгийн газар хэвлэл мэдээлэлд нөлөөлөх гэж оролдож ирсэн. Бүх Засгийн газар хэвлэлийнхнийг барихыг хүсдэг. Эрх баригчид юм чинь өөрсдөдөө таатай мэдээ бэлтгүүлж, өөрсдийгөө магтуулахыг хүснэ. Энэ ч тэдний буруу биш. Бүх улстөрч тийм л байдаг. Харин одоогийн Засгийн газар Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг баталъя гэж байна. Хууль зүйн сайд О.Алтангэрэлийг би шударга хүн гэж боддог. Тиймээс хуулиа баталчих нь зүйтэй санагдаад байгаа. Засаж залруулаад, хэлэлцээд үзэх хэрэгтэй. Үнэхээр болохгүй бол батлахаа больчхож болно. Заавал батлах ёстой гэсэн зүйл ч байхгүй шүү дээ. Сэтгүүлчдэд хэрвээ таалагдахгүй бол. Гэхдээ бүх хүнд таалагдах хууль гэж байхгүй.

-Засгийн газрын оруулж ирж байгаа Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг баталчихвал сэтгүүлчдийн нөхцөл байдал бүр дордчих вий гэж болгоомжилж байх шиг байна?

-Одоо байгаа сэтгүүлчдийн нөхцөл байдлаас дор зүйл гэж юу байдаг юм бэ? Салбараа хар л даа. Балчиг шавар, намаг, баас шээсэнд хутгалдчихсан байна. Үүнээсээ доошоо орно гэж байх уу? Байж болох хамгийн доод цэгтээ ирчхээд байгаа биз дээ. Сэтгүүлчдээ шоронд хийлгэж байна. Нэгжүүлж байна. Нэр хүнд нь навс уначихсан. Би 28 жил сэтгүүлчээр ажиллахдаа олон зүйл үзлээ. Олон Засгийн газрыг харлаа. Бүгд л хэвлэл мэдээллийг базах гэж оролдож байсан. Бөөнөөрөө нийлээд магтаж байсан үе хүртэл бий. Үүнээс ч аймаар үеийг туулж байсан шүү дээ. Сэтгүүлчдийг бөөнд нь аваачаад хорьчихдог байсан үеийг туулж байлаа. Миний бодлоор Засгийн газарт хүлээлт үүсгээд байх хэрэггүй. Биднийг барих л гэж оролдоно. Базах л гэж үзнэ. Мөнгө өгөх гэж оролдоно. Харин тэр мөнгийг нь аваад “Төлбөртэй нийтлэв” гээд гаргачхаж болно. Авахгүй байх эрх нь тухайн редакцын л бодлого.

-Та олон жил сэтгүүлчээр ажиллаж байсан, салбарыг сайн ойлгож байгаа нь гарцаагүй. Гэтэл хэвлэлийг үргэлж буруутгаж ирсэн улстөрч олон байна. Хэвлэл мэдээллийг чоно боохой мэтээр харж харьцдаг улстөрчид одоогийн парламентад ч их бий.

-Байна. Тийм хүмүүс байна. Тэдэнд ойлгуулж, хуулиа батлах ёстой. Тэдний буруу бас биш. Гүтгүүлчихсэн, доромжлуулчихсан, дандаа чимхүүлж байдаг хүмүүс чинь уурлана биз дээ. Тэдэнд би ярьж өгнө шүү дээ. За, таныг дахин гүтгүүлэхгүйн төлөө энэ хуулийг хийж байна. Хууль нь болохгүй байгаа учраас аль аль талдаа болохгүй байна гээд лоббидно.

Би Шведэд гайхамшигтай зүйл харсан. Над шиг УИХ-ын гишүүн болчихсон хүнд ямар ч нууц байх ёсгүй. Төрийн нууцыг мэдсэн бол түүнийгээ ярьж болохгүй. Жишээ нь: Оюутолгойтой холбоотой айхтар асуудлыг би хамаагүй ярьж болохгүй. Яагаад гэвэл нууц гэсэн дардастай учраас.

Бүх улстөрч нууцгүй болчихдог юм билээ. Тэр хүн их хурлын гишүүн л болсон бол бүх зүйл нь шилэн шалдан болно гэдгийг ойлгох ёстой. Өөрөө тэр бүхнийг зөвшөөрөөд, нэр дэвшээд гишүүн болсон л бол бүхнээ бичүүлэхдээ гомдоллоод байх зүйл байхгүй. Харин иргэний нууц дархан. Хуулиар хамгаална. Хэрвээ нууцтай байх хүсэлтэй бол их хурлын гишүүн болох гээд хэрэггүй. Ийм л зарчим Шведэд үйлчилдэг юм байна.

– Ч.Лодойсамбуу гишүүн та 2-ын байр суурь зөрж байна. Хэвлэлийн гал тогоонд ажиллаж байсан 2 сэтгүүлч гишүүний байр суурь зөрүүтэй байж, хэвлэл мэдээлэлд дургүй тэр олон  гишүүнд нөлөөлж чадах болов уу?

-Ажлын хэсэг шинэчлэгдэх гэж байна. Эхлээд ажлын хэсгийг Ч.Лодойсамбуу ахалж байснаа болиод, шинэ ажлын хэсэг гаргаж байгаа. Ажлын хэсгийн дарга маш чухал. Бид ажлын хэсэг дээр, байнгын хороо, чуулган дээр яриад өөр өөрсдийнхөө байр суурийг хамгаалж, бусад гишүүнд ойлгуулах гэж оролдоно шүү дээ.

-Их олон гишүүн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн ажлын хэсэгт орж ажиллах санал гаргаж байгаа харагдана лээ. Бараг гишүүн бүрд хэвлэлтэй холбоотой ашиг сонирхол байна.

-Үе үеийн парламентад тийм ашиг сонирхол өндөр байсаар ирсэн. Би сэтгүүлч биш байсан ч орохыг хүснэ. Учир нь улстөрчдийг дон дон хийтэл нь шүүмжилдэг, оролддог салбар шүү дээ.

– Сэтгүүлчид рүү дайрдаг. Сэтгүүлчдийг дорд үзэж буруутгадаг гишүүд Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн ажлын хэсэгт орно гэхээр айдас төрөөд байна л даа.

-Би ч ялгаагүй айж л байна. Гэхдээ үзэж тарна. Бодлогоо уралдуулна, найрна. Лоббидно. Энэ ийм учиртай, ингэж ойлгох ёстой гээд л ярина.

-Хэвлэлийн эрх чөлөөний хуульд иргэдийн эрх ашиг ерөөсөө дурдагдаагүй байна гэж П.Сайнзориг гишүүн ярьж байна лээ?

-Иргэдийн эрх ашгийг үндсэн хуульдаа тусгачихсан. Иргэд үнэнийг мэдэх эрхтэй. Өөрөөр иргэдэд хэвлэлтэй холбоотой ямар эрх ашиг байгаа гэж. Гишүүдийн ярианаас авах зүйл ч бий. Хаях ч юм бий. Хэвлэлийн салбараас гаралтай сэтгүүлч гишүүдийн үүрэг тун чухал. Хуульч гишүүд байна.

-Хэвлэлийнхний нэгдмэл биш байр суурь нь улстөрчид хэвлэлтэй байдагтай холбоотой байж болох уу?

-Дэлхий дээрх бараг бүх л хэвлэл мэдээллийн байгууллага бүгд улстөрчдийн хамааралтай юм билээ. Хэрвээ хууль нь сайн бол тухайн хэвлэл мэдээллийн агентлагийн эзэн хэн байх тийм ч айхтар нөлөөгүй шүү дээ.

-Та сэтгүүлч байхдаа улстөрчдийг их нүддэг байсан. Одоо өөрөө их хуралд ороод суухаар 1 их хурлын гишүүний чадавх, нөлөө хэр зэрэг санагдаж байна вэ?

-Парламент бол хамтын ажиллагааны зарчмаар л явах юм байна. Хэзээ ч ганцаараа зүтгээд амжилтад хүрэхгүй. Жишээ нь: 1 хуулийн төсөл санаачлаад түүнийгээ хамгаалаад батлуулна гэж байхгүй. Дээр нь их хурал эрэмбийн байгууллага юм байна. Гэхдээ ганц гишүүний нөлөө бас чухал байна. Үзэл бодол, байр сууриа сайн хамгаалаад, бусдадаа ойлгуулаад явбал дэмжлэг авч болохоор. Ямар ч гоё сайхан зүйлийг утгагүй өнцгөөс яривал хэн ч ойлгож дэмжихгүй.

Ямар ч нөлөөгүй гишүүд байна. Цаашдаа ч нөлөө нь өсөхгүй байх гэж харагддаг. Их хурлын гишүүний нөлөөлөх чадвар их чухал юм байна. Ойлголцох чадвар их чухал юм. Одоо жишээ нь надад нүдүүлж байсан гишүүд зэрэгцээд л сууж байна. Би хуулиа хамгаалж батлуулах гэж байгаа бол тэдэнтэй ярилцана. Тэд ч надтай ярина.

Дээр нь бас 1 чухал зүйл нь уншаад ойлгож чаддаг байх чадвар. Би сэтгүүлч хүн болохоор маш хурдан уншиж, анхаарах шаардлагатай хэсгийг хурдтай мэдэж гаргаж ирдэг маань их давуу тал болж байна. Мөн хэчнээн ч хүнтэй уулзаж, хаана ч явж чаддаг сэтгүүлчийн ажлын туршлага нэмэр болж байна. Мэдээж дээр нь шударга байх ёстой.

0/1000