horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Даль цэцгийн баяр энэ сарын 10-нд болно

post-img

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Даль цэцгийн баярыг 14 дэх жилдээ тавдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэнэ. Тус  баяр нь орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Даль цэцгийн  баярын үеэр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, малчдын бэлтгэсэн цагаан идээний үзэсгэлэн худалдаа болно. Монгол оронд хавар анхлан цэцэглэдэг 5 зүйлийн нэг нь далийн ягаан цэцэг юм.

Тус цэцэг нь хүний бие махбодыг тайвшруулах, ядаргаа тайлах, дархлаа сэргээх, сэтгэл тайтгаруулах, тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах тустай.

Далийн ягаан цэцэгт амарч суух нь эрүүл мэндэд тустай гэдэг ч хамгийн гол нь хүмүүс тансаг сайхныг таван мэдрэхүйгээрээ бүрэн мэдрэн өөдрөг сэтгэлтэй болж, эерэг энерги хуримтлуулдаг. 

Өөрөөр хэлбэл багахан хугацаанд байгалийн асар хүчтэй бясалгалд суусантай ижил бөгөөд удаан суух, тэр тусмаа унтаж огт болохгүй гэдгийг нутгийн иргэд онцолдог байна.

0/1000