horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

6 аймгийн 15 суманд түймрээс сэргийлэх хөдөлгөөнт бүлэг гаргажээ

post-img

Түймрийн эрсдэл бүхий 6 аймгийн 15 суманд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах 16 хөдөлгөөнт бүлэгт 125 албан хаагч, 25 автомашинтайгаар ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэж, үйл ажиллагаа явуулдаг 79 аж ахуй нэгж, байгууллага, 4019 иргэн, 539 тээврийн хэрэгсэлд ой, хээрийн болон шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэлээ.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, иргэд, олон нийтэд гал түймрийн аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэгийг олгох, таниулах зорилгоор “Сэргийлье, хамгаалъя” аяныг улсын хэмжээнд 2025 оны 04 дүгээр сарын 15-05 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Мөн сум, аймаг, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн ажилтан, алба хаагчдыг чадавхжуулах сургалт дадлагыг тогтмол зохион байгуулж, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг хангаж байгаа юм.

0/1000