ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар, 5 дугаар сарын 9-нд болох Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Монгол Улсын Ерөнхий У.Хүрэлсүх Москва хотод очлоо. Улаан талбайд болох Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцохоор айлчлалын бүрэлдэхүүнд багтжээ. Ялалтын баярын ёслолд манай улсын Төрийн тэргүүн 1995, 2005, 2010, 2015 онд, Зэвсэгт хүчний салбар 70 болон 75 жилийн баярын жагсаалд оролцож байжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар Ялалтын баярт оролцох айлчлалын бүрэлдэхүүнд Монголын 2 ахмад дайчин багтсан байна. Тэд бол Эх орны дайны үед Монголын ард түмний өгсөн тусламжийн барааг Зөвлөлтөд хүргэхээр 1942 онд Монголоос мордсон бүрэлдэхүүнд багтаж, 19 насандаа Свердловскийн фронтод очсон 102 настай Ахмад дайчин С.Цэгмид. 1939 онд 15 настайдаа Халхын голын байлдаанд сайн дураараа оролцож, чөлөөлөх дайнд цэргийн сувилагчаар ажиллаж байсан өдгөө 101 настай Ахмад дайчин С.Чимэдцэрэн нар.
Тэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамт 1 онгоцоор Москвад очжээ. Маргааш Улаан талбайд болох Ялалтын баярын жагсаал үзнэ.