Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн 4 дүгээр сард төлөвлөгөөт 2, төлөвлөгөөт бус 24 удаа хяналт шалгалт хийж, 304 аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын 3891 иргэнийг хамрууллаа. Гадаадын нийт 1319 иргэн, 308 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөрчил гаргасныг уг шалгалтаар илрүүлж, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ.
Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгоосоо өөр ангиллын визтэй, Монголд байх, буцаж явах хөрөнгийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан 13 улсын 219 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаасан байна.

