horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Монгол улс хүний хөгжлийн индексээр 8 байр ухарчээ

post-img

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр энэ сарын 6-ны өдөр дэлхийн улс орнуудын 2025 оны Хүний хөгжлийн тайланг гаргажээ. Уг тайланд нийт 193 орон хамрагдсан бөгөөд Исланд улс 0.972 оноогоор нэгдүгээрт жагссан байна. Удаах байранд Норвеги (0.970), Швейцарь (0.970), Дани (0.962), Герман (0.959), Швед (0.959), Австрали (0.958), Хонконг (0.955), Нидерланд (0.955), Бельги (0.951) зэрэг орнууд оржээ. Харин манай орон хүний хөгжлийн үзүүлэлтээрээ 193 орноос 104 дүгээрт жагссан байна. Улс орнуудын хүний хөгжлийн индексийг хүн амын дундаж наслалт, сургуульд хамрагдаж буй байдал, сургуульд сурсан дундаж хугацаа, нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн гэсэн дөрвөн объектив үзүүлэлтэд үндэслэн тооцдог. Өнгөрсөн жилийн тухайд энэ индексээс Швейцарь улс тэргүүлж байсан бөгөөд Монгол улс 2024 онд 96-р байрт жагсаж байжээ.

Дэлхийн хүний хөгжлийн индекс түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байгаа хэдий ч коронавирусний цар тахлын үеэс хойш хөгжингүй болон хөгжиж буй орнуудын ялгаа улам бүр нэмэгдсээр байгааг тайланд онцолжээ. Түүнчлэн Афганистан 10 жилийн өмнөх түвшинд, Украин 20 орчим жилийн өмнөх түвшинд хүрч буурсныг онцолсон байна.

0/1000