Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн Хонгорын гүүрэн дээр өнгөрсөн шөнө зам, тээврийн осол гарчээ. Тус аймгийн Ханхонгор сумаас Даланзадгад сум руу зорчиж явсан суудлын автомашин осолдож, 1 хүн автомашины дугуйнд дарагдсан байна.
Энэ ослын тухай дуудлага өнгөрсөн шөнө буюу 5-р сарын 8-ны 01:22 цагт цагдаа, аврагчдад иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчдыг очиход, иргэн Б “Toyota Land Cruiser” загварын суудлын автомашинтайгаа осолдож, дугуйндаа дарагдан, гарч чадахгүй болсон байсан аж. 27 настай уг залууг аврагчид эсэн мэнд гаргаж, тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүлээлгэн өгсөн байна.