Үндэсний Аудитын газрын дарга Д.Загджавыг хугацаанаас нь өмнө буулгаж С. Магнайсүрэнг томилох томилгоо чуулганаар хэлэлцэж байна. Говь-Алтай аймгаас гаралтай түүнийг УИХ-ын дарга зүтгүүлж байгаа гэдэг мэдээлэл чих дэлсэж байна. Тэгвэл С.Магнайсүрэнгийн томилгоо дуусаагүй байхад дараагийн дарга нарын нэрс тодроод ирлээ.
Тодруулбал, БНХАУ-д Элчин сайд байсан, Онцгой байдлын дарга асан Т.Бадралыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар, Эрдэнэс Монголын захирлаар Б.Цэнгэлийг, Эрдэнэс таван толгойн захирлаар Н.Цэрэнбатыг нарыг тун удахгүй томилно гэсэн мэдээлэл цацагдаж эхлээд байна.
Түүнчлэн төд удалгүй хүлээгдэж байгаа өөр 1 томоохон томилгоо бол Үндсэн Хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн орны хүнийг томилох асуудал юм. Гэхдээ энэ томилгоонд чухам хэнийг зүтгүүлэх нь одоогоор хараахан тодорхой биш байна.