horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Хүүхдийн зусланг хүчирхийллээс илүү үзсэнд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал бухимдлаа

post-img

Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Тэртээ 1925 оны 05-дугаар сарын 08-ны өдөр Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж Монгол Улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг үүсгэснээр одоогийн хүүхдийн байгууллагын эхлэл тавигдсан түүхтэй.

Энэ өдөр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд дарга Л.Энх-Амгалан:

“Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндийг хүргэж, хүүхдийн байгууллагад хамгийн их тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, эрэмбэлж буй аж. Гэтэл эрэмбийн эхэнд “Хүүхдийн зуслан”-ын асуудал багтсан талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал бухимдлаа илэрхийллээ.

Энэ талаар тэрээр “Хүүхдийн байгууллагад тулгамдаж буй асуудлуудын хамгийн эхэнд ямар шалгуураар “хүүхдийн зуслан” орчихов оо? Хүүхдийн зуслангаас илүү чухал асуудал байгааг яагаад сайд, дарга нартаа хэлэхгүй байгаа юм бэ? Саяхан УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг танилцуулахад хүүхдийн хүчирхийллийн нөхцөл байдал үнэхээр аймшигтай гээд халаглаад байгаагүй юм уу? Хүүхдүүд яагаад бэлгийн хүчирхийлэл өртөөд байгаа талаар нэг ч суурь судалгаа байхгүй. Бурууг эцэг, эхэд өгөөд л энэ сэдвийг хааж байгаа чинь төрийн үүрэг юм уу? Энэ өдөр миний хүлээлт үнэхээр өндөр байсан тул бухимдаад байна” хэмээв.

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлдэг. Уг зөвлөл хоёр өдрийн өмнө хуралдсан билээ. Ингээд хурлаас гарсан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулахдаа Өнгөрсөн хугацаанд “Хүүхдийн төлөө” фондод 25 тэрбум төгрөг цугларсан. Энэ хөрөнгийг хэрхэн арвижуулах, олон нийтэд ил тод байх вэ? гэдэг чиглэл өгсөн. Үүнийг хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Хүүхдийн төлөөх санд төвлөрсөн мөнгөөр цаашид ямар хөрөнгө оруулалтаа хийх вэ гэдэгт иргэдээс санал авна. Урлагийн театр байгуулах, дугуйлан секцүүд ажиллуулах, IT парк байгуулахад зарцуулахаар төлөвлөөд байна” хэмээгээд байсан юм.

0/1000