ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох санаачилга бүхий хуулийн төслийг УИХ-ын 3 гишүүн боловсруулж, Засгийн газар болоод иргэдээс санал авч эхэлсэн байна. Тэд хуулийн төслөө D-Парламент цахим системд тавьж, иргэдийн саналыг авч байгаагаа мэдэгдэв. Хэрвээ уг хуультай холбоотой санал, шүүмжлэл байгаа бол үүнд идэвхтэй оролцохыг тэд уриаллаа.
Эргэн сануулахад иргэн О.Шинэгэрэл D-Парламент цахим системд ХХАОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох санал гаргасныг 7 хүрэхгүй хоногийн хугацаанд 100 мянган хүн дэмжсэн билээ. Нэгэнт парламентын босго давсан иргэн О.Шинэгэрэлийн саналыг Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Г.Очирбат нарын гишүүн дэмжиж, хуулийн төсөл болгон боловсруулж, парламентаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа юм.
2025-05-08 07:57:20
Зөв.
дэмжинэ ээ