Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчин туссан 1487 хүн бүртгэгдээд байна. Үүний цаана 11 мянган хүнд уг өвчний халдвар тархсан байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Улаанбурхан халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин. Улаанбурхан ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаа юм. Иймд хамт сургуулийн сурагч, багш, ажиллагсад энэ халдвараас сэргийлэх үүднээс улаанбурхны эсрэг вакцинд хамрагдан, өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжтойг ХӨСҮТ анхаарууллаа. Хэрэв уг өвчний шинж тэмдэг илэрвэл 89016199, 75 103 100 утсанд хандаж, мэдээлэл, зөвлөгөө авах боломжтойг санууллаа.
