Дэлхийн мэргэжлийн боксын холбооны чансааны 16 дугаарт эрэмбэтэй МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов гарчээ.
Тэрээр мэргэжлийн замналынхаа 13 дахь тулааныг ирэх долоодугаар сарын 12-нд буюу Үндэсний их баяр наадмын өдөр АНУ-ын Лос-Анжелес хотод хийхээр болсон байна. Одоогоор түүнтэй өрсөлдөх тамирчны нэр тодроогүй байгаа бөгөөд ирэх зургаадугаар сард албан ёсоор зарлах гэнэ.
Түүний хувьд өнгөрсөн хоёрдугаар сард WBA холбооны төв Азийн аваргын бүсийн төлөөх мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа өөрийн эх орондоо хийж Мексикийн тамирчин Педро Родригесыг хүнд цохилтоор буулган авсан билээ.