horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын гишүүн Э.Болормаа гадаадын компаниас санхүүжилт авсан эсэхээ хариулах хүсэлгүй байна

post-img

УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуульд нэр дэвшихдээ гадаадын компаниас санхүүжилт авсан эсэх асуудал яригдаад удаж байна. Гэвч уг асуудалд огт тайлбар өгөхөөс цааргалсаар ирсэн тэрээр ямар нэгэн хуулийн байгууллагаас өөрийг нь дуудаж шалгасан зүйл байхгүй гэж мэдэгдлээ. Нэгэнт хууль хяналтынхан түүнийг дуудаагүй учраас хэвлэлд тайлбарлах шаардлага байхгүй гэж байгаагаа тэрээр нуусангүй. УИХ-ын гишүүн Э.Болормаа орон нутгийн хэвлэлд сонгуулийнхаа санхүүжилтын талаар тайлбар өгсөн. Тэндээс хариултыг минь аваарай хэмээн асуултаас ахин бултлаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Болормаа нь УИХ-ын сонгуулийн үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас хандив авч, уг хууль бус хандиваа сонгуулийн компанит ажилдаа зарцуулсан гэдэг.

Энэ хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас шалгаж эхлээд байсан юм. Тэгвэл тус албанаас хэргийг шалгаад харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар руу шилжүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

0/1000