horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Өнөөдрийн чуулганыг 4 гишүүн тасалжээ

post-img

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан 70 гаруй хувийн ирцтэй хуралдлаа. Чуулганы ирц хангалтгүй байгаагийн шалтгаан нь олон гишүүд гадаадад томилолтоор ажиллаж байгаатай холбоотой юм. Тодруулбал өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд нийтдээ 98 гишүүн бүртгүүлж оролцсон бөгөөд 18 гишүүн гадаад томилолттой байжээ. Харин эмнэлгийн чөлөө авсан 4 гишүүн байгаа бол хурлаас чөлөө авсан 2 гишүүн байсны 1 нь Ерөнхий сайд хэмээн их хурлын тамгын газарт бүртгэгдсэн байна. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааныг Т.Доржханд, Ч.Номин, Э.Бат-Амгалан, С.Ганбаатар нарын 4 гишүүн шалтгаангүй тасалжээ.

0/1000