horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сурагчид мод тарих, арчлах аргад суралцлаа

post-img

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан 2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-р ангийн сурагчдын төлөөлөлд тус аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, Боловсролын газар хамтран “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сэдэвт онол, практикийн хосолсон сургалт зохион байгууллаа. Сургалтаар дамжуулан сурагчид модны талаарх ойлголт мэдлэгээ дээшлүүлж, мод тарих, арчлах арга барилд суралцаж байна.

Модны ач холбогдол, хүний эрүүл мэнд, цаг уур, хөрс хамгаалахад үзүүлэх нөлөө, Монгол орны ой мод, модлог ургамлууд, өндөр уулын ой, хээрйн бүсийн модны төрөл, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвийн хүрээнд ХААИС-ийн багш, ойзүйч С.Таванжин, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ны байгаль орчны мэргэжилтэн, ойзүйч Э.Мөнхжаргал нар онолын мэдлэг олгосон юм.

Сурагчид эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад нэг мод тарихаас эхэлдэг. Байгаль орчноо хамгаалж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд иргэн бүрийн үүрэг оролцоо нэн тэргүүнд гэдгийг сурагчид онцоллоо.

Сургалтад хамрагдаж буй 120 сурагчид онолоор олж авсан мэдлэгээ практикт баталгаажуулж “Боловсрол төгөл”-д мод тарилаа.

0/1000