horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хөвсгөл аймаг БНСУ чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх 7-р сараас эхэлнэ

post-img

Засгийн газраас хойд бүсийн зөвлөлийн хурлаар аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл аймгаас БНСУ-руу шууд нислэг хийх бололцоог бүрдүүлнэ гэж мэдэгдэж байсан. Тэгвэл энэ ажил хэрэгжиж эхлэх тов тодорхой болжээ. БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлийн олон улсын анхны шууд нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхлэх гэж байна. Энэхүү түүхэн нислэг нь манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах шинэ төсөл гэдгийг албаныхан онцолж байгаа юм.

Тус нислэг Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэднийг богино хугацаанд зорьсон аяллын бүс нутагт нь хүргэх гол зорилготой. Мөн Хөвсгөл аймаг болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах давуу талтай юм. Төслийг аялал жуулчлалын “Чандмань Трэйвел” ХХК болон Үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХК хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээж буй чухал алхам билээ.

0/1000