УИХ-ын тамгын газраас D-Парламент цахим сүлжээгээр ахмад эксперт авна гэсэн бүртгэл зарлаад байгаа юм. Хууль боловсруулах чиглэлээр ажиллаж байсан эсвэл эрүүл мэнд боловсрол, аж үйлдвэр гээд салбарт бүрт мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан, эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас дээш ахмад настай 30 экспертийг УИХ-аас зөвлөхөөр авна гэдэг мэдээлэл гараад байна. 126 гишүүнтэй УИХ-ын гишүүн бүр тус тусдаа зөвлөхтэй, түүнчлэн УИХ-ын тамгын газар 70 гаруй зөвлөх болон рефренттэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Дээр нь их хурал дахь намын бүлгүүд ажлын албандаа мөн зөвлөх ажиллуулж байхад ахиад ахмад настай зөвлөх парламентын бүтцэд хэрэгтэй юу гэдэг асуулт урган гараад байна. Харин УИХ-ын тамгын газраас шинээр зарлагдсан ахмад настай экспертүүд нь зөвлөхийн статусгүй бөгөөд 7 хоногт 15-аас ихгүй цагаар зарим хуулийн төсөлд зөвлөн туслах үйлчилгээ авахад зориулагдсан гэж мэдэгдлээ. 30 ахмад настанг экспертээр сонгон ажиллуулах болсон нь хэрэгжиж эхлээд удаагүй байгаа ахмад настны тухай хуультай холбоотойгоор хэрэгжүүлж байгаа ажил гэнэ. Парламентад түр хугацаагаар эксперт хийх ахмад настны цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцогдох юм байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
УИХ-д эксперт хийх ахмадуудын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоогдоно
- 2025/05/09
- •
- 14 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай