Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.
Энэ хуулийн төсөл нь НДШ-ийн хувь хэмжээг огт хөндөөгүй. Зөвхөн хөлсөөр ажиллах ажил үйлчилгээнээс НДШ авдагийг болиулах саналыг тусгаснаараа онцлогтой. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих том хөшүүрэг болно гэж хууль санаачлагчийн зүгээс үзэж байгаа юм. Ажилтны хоол хүнс, унааны мөнгөнөөс 324 тэрбум төгрөгөөр бууруулах тооцоо гарч байна. Ийм хэмжээний мөнгө Нийгмийн даатгалын санд төдийлөн дарамт учруулахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.