horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ж.Энхбаяр: 2025 оны ургац хураалтаар дотоодынхоо гурилын хэрэгцээг хангаж дийлэхгүй

post-img

Гурилыг импортын татварыг тэглэх хуулийг жилийн өмнө баталснаа өнөөдөр цуцлах хуулийн төсөл парламентаар хэлэлцэгдэж байна. Жил хүрэлгүй үйлчилдэг хууль батлах хэрэг байсан талаар шүүмжлэх байр суурь гишүүдийн дунд их байгаа юм. Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын зүгээс ийм хуулийг эхнээсээ батлуулах төлөвлөгөөгүй байсан хэмээн тайлбарлаж байна. Салбарын яамнаас анх 25 мянган тонн гурилыг баруун аймгуудаар оруулж ирэх төсөл оруулж ирэхэд УИХ бүх боомтоор хязгааргүй гурил оруулж ирэх хуулийг баталчихсан гэж тайлбарлалаа. Импортын гурилын татварыг эргүүлж татвартай болгоё гэсэн энэ хуулиа намрын чуулганаар өргөн барьсан ч хэлэлцэгдэхгүй хойшилсоор өнөөг хүрчээ.

Импортын гурил их орж байгаатай холбоотойгоор дотоодын гурил үйлдвэрлэгчид улаан буудайн тариалалтаа эрс бууруулсан байна. Үүнтэй холбоотойгоор 2025 оны ургац гурилын дотоодын хэрэглээгээ хангаж дийлэхгүй нь тодорхой болсон гэнэ. 2 ч үйлдвэр хаалгаа барьсантай холбоотойгоор импортын гурилын татварыг буцаан нэмэгдүүлснээр одоо байгаа гурил үйлдвэрлэгчдээ дампууруулахгүй авч үлдэх бололцоотой хэмээн тайлбарлаж байна.

0/1000