Улсын хэмжээнд 2025 оны дөрөвдүгээр сард нийт 250.971 зөрчил бүртгэгдсэн нь гуравдугаар сард гарсан зөрчилтэй харьцуулан үзэхэд 18.1 хувиар өссөн байна.
Дөрөвдүгээр сард гарсан зөрчлийг гуравдугаар сарын байдалтай харьцуулахад Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 43.8 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэр үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 20.2 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 20 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 19.3 хувиар, Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 12.1 хувиар өссөн.
Харин Хулгайлах зөрчил 65.1 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 44.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих 29.8 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 25.1 хувиар, Танхайрах зөрчил 20.2 хувиар тус тус буурсан байна.