horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Азийн физикийн олимпиадаас анх удаа мөнгөн медаль авлаа

post-img

Саудын Арабын хаант улсын Дахран хотод 5 дугаар сарын 4-12-нд болж буй Азийн физикийн XXV олимпиадад Азийн 30 орны 240 орчим сурагч, 100 орчим багш, дасгалжуулагч оролцлоо. Үүнд Монгол Улсын баг 8 сурагчтай оролцож, 1 мөнгө, 6 хүрэл медаль авч, шагналт байрт 1 сурагч шалгарав. Энэ олимпиадаас Монгол Улс анх удаа мөнгөн медаль авсан юм. Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Мөнх-Оргил уг медалийг эх орондоо авчирлаа.

Хүрэл медаль

  • МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Батбаяр
  • “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Азжаргал
  • “Абсолют-Элит” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энхтөгс
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Амар
  • МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Ичинбат
  • МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Орхонтуул
  • Шагналт байр – “Шинэ-Монгол” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ирмүүн

Шагналыг Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 12-ны 09:00 цагт гардуулна.

Багийн ахлагч:
МУИС-ийн багш доктор, дэд профессор Г.Мөнхбаяр
ШУТИС-ийн багш доктор, дэд профессор Г.Зоригт

Дасгалжуулагч багш:
УФО-ын хорооны дарга М.Ганбат
МУИС-ийн багш М.Отгонбаатар

Өнгөрсөн жил Монгол Улс 2 хүрэл медаль, 2 шагналт байр эзэлжээ. Ирэх жил “АФО2026” Солонгосын Бусан хотод зохион байгуулагдана.

0/1000