horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Улаанбурхан өвчний тохиолдол 1723 болжээ

post-img

Улаанбурхан өвчиний батлагдсан тохиолдол 1723 болжээ. Уг өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаа төдийгүй нийт халдвар авсан хүүхдүүдийн олонх нь буюу 56 хувь нь хөвгүүд байна. Түүнчлэн улаанбурхан өвчний халдвар 10-14 насныхны дунд маш өргөн тархацтай байгаа юм. Тархалт өндөртэй байгаа насны бүлэгт мөн 15-19 насныхан мөн орж байгаагаас гадна 10 сараас 2 насны хүүхдүүд өртөх нь түгээмэл гэнэ. Улаанбурхан өвчнөөр зөвхөн хүүхдүүд ч биш насанд хүрэгсэд, өндөр настнууд хүртэл цөөн тохиолдлоор өвдсөөр байгаа мэдээлэл байна.

0/1000