horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

“Ханбогд кашимер” МХБХ-нд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана

post-img

Монголын Үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд кашимер” ХХК Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зуржээ.

“Ханбогд кашимер” ХХК нь олон улсын шигшээ багуудын лого бүхий ноолууран ороолт болон бусад бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүлэн 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт илэрхийлсэн байна.

Тус компанийн зүгээс Монгол Улсын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд Үндэсний үйлдвэрлэгчийн хувьд тууштай хамтран ажиллах болохоо уулзалтын үеэр илэрхийлжээ.

“Ханбогд Кашимер” компани нь 1998 онд байгуулагдсанаас хойш самнасан ноолуурыг экспортлох чиглэлээр монголдоо тэргүүлэгчдийн нэг болсон бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаль орчинд ээлтэй бизнесийн загварыг бий болгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч компани юм.

0/1000