УОК, ОБЕГ-аас улсын хэмжээнд гарч байгаа түймрийн нөхцөл байдлын тухай мэдээллийг өгч байна. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд улсын хэмжээнд нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 40 сумд гамшиг ослын 110 гаруй дуудлага бүртгэгдсэн байна. ОБЕГ-ын аврагчид дээрх галыг цаг тухайд нь унтрааж ажилласны үр дүнд 157 хүний амь насыг аварчээ. Нийт галын дуудлагын 98 хувь объектын түймэр байсан бөгөөд 2 хувь нь ой хээрийн түймэр байсан гэнэ. Зөвхөн өнөөдөр гэхэд 3 дүүрэг, 12 аймгийн 57 сумд гал түймрийн дуудлага бүртгэгдээд дуудлагын дагуу ажиллаж байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2025 онд бүртгэгдэж байгаа гал түймрийн тохиолдлын тоо 35 хувиар нэмэгджээ. Энэ жил хуурайшилт өндөр байгаа нь гал түймрийн эрсдэлийг өндөр хувиар нэмэгдүүлж байгааг ОБЕГ-аас анхааруулж анхаарал болгоомжтой байхыг иргэдээс хүслээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Өнөөдрийн байдлаар гал түймрийн 57 дуудлага бүртгэгдээд байна
- 2025/05/12
- •
- 19 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай