horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Монгол улсаас Тайландад суух элчин сайдын гэргий өндрөөс унаж амиа алджээ

post-img

2025 оны 5 дугаар сарын 9-10 нд шилжих шөнө буюу нэг 01:09 минут орчимд Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас хүн унасан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиход Монгол улсаас тус улсад cуух элчин сайд А.Төмөрийн гэргий Л.О нь барилгын 17 давхраас 4 давхрын тагтан дээр унаж нас барсан байдалтай олдсон байна.

Яаралтай тусламж үзүүлэхээр очсон эмнэлгийн ажилтнууд эмэгтэйг газар дээр нас барсан гэж үзжээ. Мөрдөн байцаагчид хэргийн газар хийсэн анхны үзлэгээр байшинд хэн нэгэн хүчээр нэвтэрсэн, тэмцэлдсэн шинж тэмдэг илрээгүй гэв. Мөрдөн байцаагчид хяналтын камерын бичлэгийг хянахаас гадна гэрчүүдээс мэдүүлэг авч байна. Хэдийгээр талийгаачийн үхлийн шалтгаан тодорхойгүй ч сэтгэл санааны гүн хямралд орсон байж болзошгүй хэмээн таамаглаж байна гэж Тайландын хэвлэлүүд онцолжээ.

0/1000