Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Унгар Улсад ажиллаж байгаа юм. Түүний энэ удаагийн бүрэлдэхүүнд нийтдээ 150 хүн багтаж байгаагийн тэн хагасыг нь урлаг соёлынхон, хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүн эзэлж байна.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Хотын дарга 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгарт туршлага судалж яваа юм байна. Яасан судалж дуусдаггүй туршлага вэ. Онгоц дүүрэн хүн шүү дээ. Татвар нэмэхдээ жигтэйхэн их зовлон ярьсан даа. Зугаалганы л мөнгө байж” хэмээн цахим орчинд өөрийн байр сууриа илэрхийлжээ. Х.Нямбаатарын аялалын бүрэлдэхүүнд багтсан 150 хүний 110 нь виз мэдүүлсэн гэнэ. Үлдсэн 40 нь албан паспорттой, дарга нар байгааг дурдсан байна.
