horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Аав минь ч бас хүсэл мөрөөдөлтэй жаахан хүү байж гэдгийг “Харанга”-ын ачаар мэдэж авсан

post-img

Өнөөдөр Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай агсныг эцсийн замд нь үдэн гаргасан билээ.

Монголын орчин цагийн дуу хөгжмийн хөгжлийг түүчээлсэн, эстрад, рок, поп урлагийн салбарт нэрээ дархалсан эрхэм хүмүүнийг нутаглуулсан эл өдөр “Харанга” хамтлагийн үнэнч шүтэн бишрэгчийн түүхийг та бүхэнд хүргэж байна. (Тэрээр ….. сургуулийн 11-дүгээр ангийн сурагч. Өөрийн хүсэлтээр сургуулийн нэр, зургаа оруулахыг хүсээгүй тул түүний цуглуулга дахь зургаас ашиглав)

35 жилийнх нь талтай тэнцэх хэмжээний залуу, халуун настай Мөнх-Эрдэнийн Солонго “Харанга” хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч.

“Ер нь хүн алдахыг хүсдэггүй зүйлээ алдчихаар итгэхийг ч хүсдэггүй юм байна лээ. Аавыгаа алдахад би бүх зүйлийг зүүд байгаасай гэж хүссэнтэй адил Ц.Энхманлай ахыг өнгөрсөн гэхэд худал мэдээлэл байгаасай гэж их хүссэн” хэмээн бид хоёрын яриа эхэлсэн юм. М.Солонго хайртай хамтлагийнхаа тухай номыг хэвлэлийн газар хэвлүүлж байхдаа тэрхүү хүнд мэдээг сонсжээ. “Ганц ч тоглолтыг нь үзэж амжаагүй байхад яаж байгаа юм бэ?” гээд л уйлчихсан аж.

Би лав тэр өдөр бүх л өдөржин уйлсан. Тэнгэр хүртэл бүрхэг, ганц нэг бороо дусалж байсныг ч хэлэх үү…Цаанаасаа л тийм хүнд өдөр байсан. Нэг ч удаа тоглолтыг нь үзэж, гитар тоглож байхыг нь харж чадаагүй гэдгээ бодохоор л гол харлах юм.

“Сайхан хүн” гэж байдаг даа. Хаанаас нь ч харсан нүдэнд дулаахан хүн. Ц.Энхманлай ах бол тийм л хүн. Аав минь Ц.Энхманлай ахын шүтэн бишрэгч байсан тул өнгөрснөөс нь хойш Ц.Энхманлай ахыг харах бүрд “аав” минь бодогддог болсон. Тэр гайхалтай дуунуудыг зохиосон хэр нь, “Харанга” хэмээх монгол түмний дунд цуутай хамтлагийн ахлагч атал тийм даруу дөлгөөн байгааг нь хараад хүн ер нь үргэлжид даруу дөлгөөн байвал хэчнээн сайхан харагддаг гэдгийг ойлгосон. Уг хүн нь цаанаасаа л тийм даруу, сайхан хүн.

Би 2023 онд харангачуудын нэг болсон. “Харанга”-аас өмнө гадаад дуу сонсдог байсан болохоор зочны өрөөний зурагтаар дандаа л гадаад дуу явна. Харин нэг өдөр гэр бүлээрээ Цагаан сарын буузаа хийхээр зочны өрөөндөө цуглартал аав ээж 2 маань “За өнөөдөр энэ зурагт дээрээ монгол дуунуудаа сонсчихъё тэгэх үү” гэв. Би ч “За тэг ээ тэг” гэхэд аав маань “Харанга”-ын “Зөвхөн Монголдоо” дууг тавьсан юм. Аав маань “Зөвхөн Монголдоо” дууны клипийг үзүүлснээ “Харанга” ч залуудаа ёстой янзын ах нар байсан байгаа биз…Жинхэнэ рок” гэж хэлснийг их тодхон санадаг. Үргэлжлүүлэн “Соёл-Эрдэнэ”, “Харанга”, “Хурд”, “Чингис хаан” гээд домогт хамтлагийн дуу ээлжлээд л яваад байсан.

“Мундаг байгаа юм шүү, тийм ээ. Энэ олон жил тарж бутрахгүй яваа хамтлаг “Харанга”, “Хурд”-аас өөр бараг алга” гээд л нэлээн олон зүйл ярьсан.

Тэгээд яг бууз дундаа орж байхад “Энэ бол дурлал биш” дууны клипийг үзээд би уйлчихсан. “Хөдөөнийх нь залуу хамаагүй гоё ах байхад ямар тэнэг хүүхэн бэ” гээд л. Яг тэр морьтой араас нь давхидаг хэсэг клипний оргил. Тэр хэсгийн ая, зураглал нь бүгд төгс. Тэр цагаас л би монгол дуу сонсож эхэлсэн. Харин тэр дундаас цойлж гарч ирсэн нь миний “Харанга”. Анх бол “Харанга”, “Хурд” хоёрыг хольж сонсдог байсан юм. Аавтайгаа яриа өрнүүлэх дундуураа “Харанга, “Хурд” хоёрын аль нь илүү вэ” гэж асуух болгонд “Өө, наад хоёрыг чинь харьцуулах боломж байхгүй. Хоёулаа эн тэнцүү, тасарчихсан хамтлаг” гээд ер хариулдаггүй байж билээ, аав минь. Тэгээд л цаг хугацаа улирахын хэрээр миний цорын ганц чин сэтгэлээсээ хайрладаг хамтлаг маань “Харанга” л болж үлдсэн юм. Ингээд шүтэн бишрэгч нь болчхоод, дуунуудыг нь тасралтгүй сонсож, баримтат кино, ярилцлага болгоныг нь зурагтаар үзээд суучихдаг байсан.

М.Солонгыг “Харанга” хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч болоход хамгийн их нөлөөлсөн хүн нь түүний аав. Охин хүүхэд аавдаа ойр болоод ч тэр үү яг л сайн найзууд шиг бүх юмаа хоорондоо ярьдаг байж. Аав нь дажгүй дуулчихдаг, нэмээд бага насныхаа талаар их ярьсан нь Солонгоог монгол дуу, тэр тусмаа “Харанга”-д дурлахад хүргэжээ. Аав нь ч мөн тус хамтлагийн шүтэн бишрэгч байж.

Хичээлээсээ ирэх болгонд аав минь хоол хийчихсэн хүлээгээд л сууж байдаг байлаа. Би ирээд хоолоо идэнгээ хов зөөнө. Сургууль дээр болсон бүх үйл явдлаа ярина.

“Аав нь сонин дээр гарсан “Харанга”-ын зургийг хайчилж аваад л энд тэнд наадаг байлаа. Дагаж үсээ ургуулах гэж бас үзсээн. Жаахан байж дээ, хөөрхий” гэх мэтчилэн бага насныхаа дурсамжийг их ярьдаг. “Миний охин Ц.Энхманлайгийн “Ээ бүүвэй” гэдэг дууг мэдэх үү? Аав нь тэр дууг сонсоод, анх Ц.Энхманлайг шүтэж байсан даа” гээд надад “Бүүвэйн дуу”-г сонсгосон юм. Нээрээ л “Яаж ийм гоё уярмаар хоолойтой байдаг юм бэ” гэж Ц.Энхманлай ахын дууг сонсох болгондоо л боддог.

Аав маань бас их дажгүй дуулчихдаг хүн байсан. Тэгээд байнга л “Ээ  бүүвэй” гээд дуулдаг байсан. Одоо энэ дууг сонсох бүрт өөрийн эрхгүй л аав минь бодогддог болж дээ.

Миний хувьд Манлай ахын дуулсан “Blues, Kiss me” дуунд үнэхээр дуртай. “Харанга”-ыг сонсдог болсон цагаас аавынхаа бага насны дурсамжаар илүү их аялж, ярилцах сэдэв ихэссэн. “Харанга”-ыг хайрлах шалтгааны минь нэг нь энэ. Аавтайгаа өнгөрүүлсэн 15 жилийн хугацааны сүүлийн 2 жилд “Аав минь ч бас надтай адил хүсэл мөрөөдөлтэй, гитар тоглож сурахыг хүсдэг жаахан хүү байж. Тэр бүхнээ орхиод миний аав болж, надад л бүхнээ зориулсан юм байна” гэдгийг “Харанга”-ынхаа ачаар мэдэрч, ойлгож чадсандаа баярладаг.

М.Солонго одоо ахлах ангийн сурагч. Сургуулийнхаа бие даалтын цагаар бүтээл туурвихаар болсон байна. Энэ үед Солонго хайртай хамтлагийнхаа талаар ном бүтээе гэж шийджээ. Ингээд “Харанга” хамтлагийн талаарх номоо англи хэл дээр орчуулан, хэвлүүлжээ. Ярилцлага, баримтат кинонуудыг нь хэдэнтээ үзэж, судалсан учраас номоо бичихэд тийм ч их хугацаа шаардаагүй гэнэ. Харин хамгийн сүүлд буюу номоо хэвлэлтээс авах мөчид хайрлаж, нандигнадаг хамтлагийнх нь ахлагч, Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч Ц.Энхманлай агсныг өнгөрсөн гэх хүнд мэдээг хүлээн авч.

“Номоо ямар дизайнтай хийх вэ?“ гэж эргэлзээд жаахан удсан. Бие даалтын хугацаа тулчихсан байсан болохоор 22:00 гэж унтдаг хүн чинь хэд хоног шөнийн 1, 2 цаг болтол сууж байгаад л хийсэн дээ. Тэгж гүрийж гүрийж арай гэж номоо дуусгаад хэвлүүлж байтал Ц.Энхманлай ах өнгөрчихсөн гэхэд үнэхээр гайхах, гомдох хоёр зэрэгцсэн.

Нэг ч тоглолтыг нь бүрэн бүрэлдэхүүнээр нь үзэж чадаагүй байхад. Гэхдээ аавынхаа таксинд явж цуглуулсан мөнгөөр Лхагваа ахын “Нарыг хайрла” тоглолтыг үзсэн. Тэр үед хойд талын үзэгчдийн хэсэгт “Харанга” хамтлагийн гишүүд зогсож байсан. Тэгэхэд холоос ч гэсэн Манлай ахыг анхны бөгөөд сүүлчийн удаа бодитоор нь харж дээ. Ц.Энхманлай ахыг өнгөрөхийн өмнөх өдөр нь би Лхагваа ахын 30 жилийн ойн тоглолтоороо “Би 40 жил хийхийн тулд энийг орхилоо” гээд тамхиа хаяж, амлалт өгч байсан бичлэгийг дахиад олж үзсэн. 40 жил нь болох үед би 20 хүрчихсэн байх нь гээд догдолж байсан юм. “Хэрвээ аав минь байсан бол 50 хүрэх байж дээ” гээд бас бодож л байлаа. Одоог хүртэл “Ганц хайртай хамтлагийнхаа тоглолтыг бүрэн бүрэлдэхүүнээр нь үзэх хувьгүй л байж дээ” гэж л гомдож сууна.

Шүтэн бишрэгч гэж ийм байдаг байх нь ээ гэдгийг би түүнээс олж харсан юм. Ярилцлага, баримтат киног нь хэдэнтээ үзэж, зургуудыг нь утасныхаа ард хийж, хэдэн мянгаар нь угаалгасан зураг М.Солонгын цуглуулгад бий. Орчин үед 16 настай хүүхдүүд к-поп урлагаар л амьсгалж буй бол М.Солонго “Амьдрал”, “Үгүйлэн санана”, “Зөвхөн Монголдоо”, “Толин хул” гэх олон сайхан дуу бүтээсэн “Харанга” хамтлагийн хамгийн том шүтэн бишрэгч. Тиймдээ ч дуу бүрийх нь утга, аялгууг нарийн мэдэрч, зүрхээрээ сонсдог нь мэдрэгдсэн юм.

“Харанга” хамтлагт муу гээд нэрлэчих ганц ч дуу байхгүй. Ямар агуу болоод цомог бүрийнх нь заавал хэдэн дуу “Mega hit” болох вэ дээ. Ялангуяа “Энэ бол дурлал биш”, “Амьдрал”, “Үгүйлэн санана”, “Зөвхөн Монголдоо”, “Толин хул”-ыг мэдэхгүй монгол хүн байгаа гэж үү?…. Бүр Төрийн шагналт” дуу шүү дээ. Энэ дуунууд бол бүр хэзээ ч унтрашгүй од. “Шүүдэрцэцэг” дууг анх сонсохдоо би бүр уйлсан….”Яаж үг, ая бүх зүйл нь нандин ийм дуу байж болдог юм бэ” гээд…Монголын хамгийн гоё соло гитартай хамтлаг гэвэл “Харанга”-ыг л хэлнэ. Лхагваа ах нэг ярилцлага дээрээ “Одоогийн залуучууд дуу хийнэ гэж ярьдаг болчихсон. Хийнэ гэж байхгүй шүү дээ. Дууг чинь зохиодог байхгүй юу” гэж хэлж байсан. Нээрээ л үнэн. Дууг зохиодог. Тэр дууг утгаар нь зохиодог хүмүүс бол “Харанга”.

2025 ??? ????????? ????? 12. “???????” ?????????? ??????, ?????? ???????, ??????? ???????? ?.?????????? ???????? ???? ?? ?????. ????? ??????? ?.?????/MPA

“Аай даа хүний амьдрал

Эгэл жирийн боловч

Энэхэн биедээ багтахааргүй

Их хүслийн далай юм даа” гэж аманд эгшиглэж, чихэнд хоногших “Амьдрал” дууг Ц.Энхманлай агсан зохиосон юм. Ингэж үеийн үед дамжин үлдэх ийм сайхан уран бүтээлийг, дуу хөгжмийг Монголын урлагийн салбарт цогцлоож, өөрөө тэнгэртээ дэвшив.

1989 он, социалист нийгмийн төгсгөл, ардчиллын шуургатай байсан үе гэлцдэг. Урлаг, соёлынхны хувьд тийм ч эрх чөлөөтэй цаг үе байгаагүй нь мэдээж. Гэвч тэр бүхнийг сөрж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө Барууны соёлыг тэр хатуу цаг үед Монголд нэвтрүүлж чадсан нь тэдний 99%  хөдөлмөр, 1% заяа.

Соёлын яамны коллегиор ороход нь нэрт зохиолч Э.Оюун гуай хэлсэн байдаг шүү дээ. “Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч, энэхэн биенээ багтахааргүй их хүслийн далай юм даа” гэж үнэхээр сайхан хэлсэн байна. Би энэ хүүхдүүдийг дэмжиж байна. Тоглуулна” гэж хэлснээр тэд анх тоглолт хийх эрхээ авсан. Мөн энэ сайхан манлай дууг зохиосон хүн нь “Харанга”-ын том ах Ц.Энхманлай шүү дээ. Хард рок гэдэг хөгжмийг яруу тунгалаг монгол хэлээр өгүүлж, хослуулж чадсан нь тэдний амжилтын гол түлхүүр гэж би боддог юм.

Өдгөө энэ бүхнийг хамтдаа туулж, 35 жилийг ардаа үдсэн энэ агуу хүмүүсийг “Амьд домог” гэж нэрийдэлгүй яах вэ.

Тэдний уран бүтээлд цаг хугацаа гэж байдаггүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэ цэнэ нь нэмэгдсээр л байдаг. 35 жилийн дараа хүртэл дуу хөгжмөөрөө үе үеийн залуус, шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлд дүрэлзэх гал асаасаар л байна.

Өөрсдийн цэвэр авьяас чадвар, хүч чадлаар өдий хүрснээс гадна бараг л хагас зуун жилийг хамтдаа туулж, энэ олон жил бидний сонорыг мялаасанд нь талархаад баршгүй. Баяр хөөр, гомдол гуниг адил тэнцүү хосолсон хорвоод, алтрах Нарны цацраг доор жаргалыг минь тэтгэж, амьдрах насны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн “Аялгуу” сайхан дуу зохиодог Манлай ах минь олон мянган хүүхэд, залуучуудад “Хүн хүсэл мөрөөдлөөрөө амьдарсан шиг  амьдарч болдог” гэдгийг харуулсаар алсарч одлоо.

Хийсэн бүтээсэн бүхэн, уран бүтээл бүр нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам үнэ цэнэ нь нэмэгдэж, дахин давтагдашгүй гайхалтай уран бүтээлч гэдгийг нь хэн бүхэн үеийн үед санаж явсаар байх болно. Сайн төрлийг олж, эргээд үр ач нартаа “Зөвхөн Монголдоо” төрөх нь дамжиггүй биз ээ. LEGENDS NEVER DIE!.

0/1000