Сүүлийн жилүүдэд турж, жин хасах зориулалттай олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдах болсон. Үүний нэг нь тураах наалт юм. Тэгвэл Монголын баримт шалгах төвөөс аливаа дасгал хөдөлгөөн хийлгүй, хоолны дэглэм барилгүйгээр зөвхөн наалт нааснаар турж жин хасах боломжтой эсэхийг судалжээ. Наалт нааснаар турсан тухай 1 ч судалгаа байхгүйг тэд онцолж байна.
Хэрэглэгчдийн эрүүл байх, жин хасах хүсэлд тулгуурлан баталгаагүй, шинжлэх ухаанаар нотлоогүй бүтээгдэхүүний хуурамч сурталчилгаа явуулж, мэхэлж байгааг Монголын баримт шалгах төвөөс дурдаж үр нөлөөгүй “тураах наалт”-ыг бүү худалдан авахыг зөвлөжээ.