horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Ж.Амарсанаа: Кофе нойр булчирхайг үрэвсүүлдэг

post-img

Нойр булчирхай нь өвчилсөн хүн олширч буйтай холбогдуулан “Хаппи веритас” эмнэлгийн зөвлөх эмч, доктор Ж.Амарсанаатай ярилцлаа.

Нойр булчирхайн үрэвсэл юунаас болж үүсдэг вэ?

Нойр булчирхайн үрэвслийг архаг болон хурц гэж ангилдаг. Хурц үрэвсэл богино хугацаанд хүндэрдэг бол архаг үрэвсэл удаан хугацаагаар үргэлжилдэг. Олон жил нойр булчирхай нь өвдөж яваа хүн ч бий.

Нойр булчирхай үрэвсэх ерөнхий 17 шалтгаан байдаг. Хамгийн нэгдүгээрт архи, согтууруулах ундаа. Заавал өндөр градустай цагаан архи ч биш, пиво зарим тохиолдолд айраг ч нойр булчирхайг үрэвсүүлнэ. Яагаад гэвэл айрганд спиртийн агууламж байдаг шүү дээ. Тиймээс баяр ёслолын үеэр, найз нөхөдтэйгөө ууж доргих үед нойр булчирхайн хурц болон архаг үрэвслээс сэргийлэх хэрэгтэй.

Нойр булчирхай бол хоол боловсруулахаар тогтохгүй хүний биеийн сахарын солилцоог зохицуулдаг, дотоод шүүрлийн маш чухал, орлуулшгүй эрхтэн. Энэ булчирхай инсулин ялгаруулж, биед сахарыг тохируулдаг. Тэгэхээр нойр булчирхай өвдөхөд хоолны шингэц муудахаас гадна сахарын тохиргоо алдагдах аюултай.

17 шалтгаан бий гэсэн. Өөр ямар ямар шалтгаан нойр булчирхайн үрэвсэлд нөлөөлдөг вэ?

Архи, согтууруулах ундаанаас гадна хэт их өөх тостой хоол унд хэрэглэж болохгүй. Үүн дотор хуршсан, муудсан өөх тос, өндөр градуст шарж, түлсэн хоол хүнс нойр булчирхайг цочроож, үрэвсүүлдэг. Өөх тос нь нойр булчирхайн нарийн сувгуудыг бөглөж, үрэвсүүлдэг.

Монголчууд кофе их уудаг болоод байгаа. Кофе аливаа судсыг агшаах үйлчилгээтэй. Тэгэхээр кофе уухад нойр булчирхайн суваг тодорхой хэмжээгээр агшина. Үүнийг хангаж байгаа артерийн судас мөн агшдаг.

Зарим тохиолдолд кофе уунгуут нэг их удалгүй нойр булчирхай өвддөг. Сүүлд түгээмэл ихсэж буй өвдөлт кофетой холбоотой байгаа шүү. Манай монголчууд сүүлийн 5-10 жил кофег ширүүн ууж байна. Кофе бол нойр булчирхайг үрэвсүүлдэг шалтгаануудын нэг гэсэн үг.

Нойр булчирхай өвдөхөд, ямар шинж тэмдэг илрэх вэ?

Нойр булчирхай үрэвсэхэд өвдөлт тодорхой байдаг. Ихэнх хүний нойр булчирхай үрэвсэхэд, тодорхой хэмжээгээр өвддөг. Бараг 90-ээс дээш хувь нь. Өвдөлт мэдрэгддэггүй үрэвсэл ховор. Хэвлийн зүүн тал руу буюу аймхайнаас зүүн рүү дамжиж, ороосон маягтай өвддөг. Нойр булчирхайг цочроох хоол хүнс хэрэглэхэд, өвдөх нь элбэг.

Ямар хоол хүнс нойр булчирхайг цочроодог вэ гэхээр архи, согтууруулах ундаа, өөх тос, зарим өтгөн кофе хэрэглэхэд өвддөг.

0/1000