horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Говийн бүсийн зөвлөгөөнд 1183 төлөөлөгч оролцож байна

post-img

“Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” Дорноговь аймгийн Сайншанд сумын Спорт цогцолборт өнөөдөр болж байна.
Хуралдаанаар “Говийн бүсийн хөгжил-2040”, бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, бүсийн зөвлөл-эрх зүйн орчин, бүсийн онцлог-харьцуулалт, амьдралын чанар, тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна. Мөн бүсийн хэмжээнд 2025 онд хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, Дорноговь аймагт 20, Өмнөговь аймагт 13, Дундговь аймагт 14, Говьсүмбэр аймагт 17  төсөл арга хэмжээг зохион байгуулахаар тусгажээ.

Хуралдаанд бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 1183 төлөөлөгч оролцож байна.

0/1000