УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг томилсон талаар танилцууллаа.
Тэрбээр өмнө нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд баруун бүсээс сонгогдож, УИХ-ын гишүүн болсон билээ. Түүнчлэн их хурал дахь АН-ын бүлгийн зүгээс 2025 оны төсөвтөө тодотгол хийх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаагаа мэдэгдээд байна. Энэ 7 хоногийн чуулганы үйл ажиллагааны хуваарьт ирэх 2026 оны төсвийн төсөөлөл хэлэлцэгдэх хуваарьт ороод байгаа юм.