Монгол Улс болон Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Улаанбаатарын соёлын өдрүүд” тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотын Маргарет арал дээр боллоо.
Соёлын арга хэмжээнд хотын дарга 150 гаруй төлөөлөгч дагуулж явсан тухай шүүмжлэл сошиал орчинд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэгвэл Нийслэлийн засаг дарга тайлбар хэлсэн байна.
Тодруулбал нийслэлийн захирагч Х.Нямбаатар: “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийн арга хэмжээнд 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болсон 21 аж ахуйн нэгж, иргэн 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэж, танилцууллаа. Мөн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 аж ахуйн нэгж мөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэх, хамтарч ажиллах чиглэлээр уулзалт хэлэлцээрүүдийг хийж, аялал жуулчлалын шинэ жим гаргав. Гэхдээ туршлага судлах нэрээр дэмий явсангүй Улаанбаатар хотын харьяа байгууллагуудын мэргэжилтэн, албан хаагчид албан журмаар явсан гэдгийг хэлмээр байна. Мөн бид Будапешт хотын удирдлагуудтай албан уулзалт хийж, нийтийн тээврийн чиглэлээр хамтарч ажиллах мөн усны салбарын инженер, техникүүдийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд тус хотын усны мэргэжилтнүүд удахгүй Улаанбаатар хотод ажиллах бөгөөд Будапешт хотын дарга энэ зун манай хотод ажиллахаар болсон гэдгийг дуулгая” гэжээ.
2025-05-12 07:16:33
Зассс. Эрчүүд нь хордлогод ортолоо архидаад, хүүхнүүд нь улаа эргэтэл дэлгүүр хэсэж авилгын мөнгөө үрээд, холилтдож нохой гахай шиг заваарч байгаад ирээ биз.
Унгараас үхсэнээ судалдий. Хахаж үхмэрүүд.