Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Гергей Корачонтой албан ёсны уулзалт хийлээ. Монгол Улс, Унгар Улс 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой тохиож байна. Улаанбаатар, Будапешт хотын дарга нар хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, цаашид олон салбарт үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд энэ харилцаанаас ч өмнө 1930 оны үед Улаанбаатар хотод Унгарын талаас соёлын театр барьж өгсөн түүхтэй. Өнгөрсөн жилүүдэд Унгар улсын дэмжлэгтэй малын эм, био бэлдмэлийн үйлдвэр байгуулагдаж байсан нь өдгөө ч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улс, Унгар Улстай найрамдалт харилцаа, хамтын ажиллагаатайг онцоллоо. Түүнчлэн Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр зарлаж, 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төслийн үйл явцын талаар сонирхууллаа. Мөн 24 мега төслийн хүрээнд дэд бүтцийн салбарт, тэр дундаа метро, авто зам, үерийн ус зайлуулах систем, ус цэвэршүүлэх барилга байгууламжийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлэв.
2025-05-12 09:15:01
Архидаж завхайрах гэж л яваа биз