horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

post-img

Прокурорын байгууллага 2025 оны 5 дугаар сарын 05-наас 09-ний өдрийг хүртэл хугацаанд 239 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Иргэн Г.Э нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 518 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51,8 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– Иргэн Б.Б нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 554 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 55.4 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

– Иргэн П.М нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 524  сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 52.4 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна

0/1000