horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Заавал өгөх шалгалттай болгоод ч монгол хэлний хичээлийг сонирхохгүй байна уу?

post-img

Энэ хаврын монгол хэл, бичгийн шалгалтад 83374 хүүхэд хамрагдсаны 70410 нь тэнцсэн бол нийт шалгуулагчдын 15,5 хувь нь тэнцээгүй байна. Энэ бол 12964 сурагч ерөнхий боловсролын сургуульд монгол хэлний суурь мэдлэг эзэмшээгүй гэсэн үг юм.
Цахим хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийтээрээ буруу бичсэнээ ч мэдэлгүй шууд олон нийтийн сүлжээнд нийтэлдэг болсон. Энэ нийт массын монгол хэлний мэдлэгт сөргөөр нөлөөлж байна. Учир нь цахимаар гадаад хэл дээрх видео үзэх хүүхэд багачуудын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор төрөлх хэлээ дутуу дулимаг сурсан хүүхэд олширсон юм.

Үүнтэй холбоотойгоор монгол хэл бичгийн шалгалтыг 2013 оноос эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцагчдаас заавал авах шалгалт болгосон. Уг шалгатын босго оноо 400. Энэ босгыг давж байж, дотоодын их, дээд сургуульд шалгуулах эрх ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд үүсдэг. Тэгвэл яагаад монгол хэл, бичиг заавал өгөх ёстой шалгалт байх ёстой вэ?

Төрөлх хэлээ мэдэхгүй залуу үе төрөн гарах нь тухайн улс үндэстний аюулгүй байдалтай шууд холбогдох эрсдэл. Аливаа тусгаар улсыг тодорхойлдог гол хүчин зүйлсийн тэргүүн эгнээнд  үндэсний хэл, бичиг зүй ёсоор ордог. Тэр дундаа 3,5 сая хүн амтай, 2 их гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд монгол хэлээ хамгаалж, хөгжүүлэн авч явах нь даяаршлын энэ эринд цусаа хамгаалахаас ч дутуугүй чухал.

Дэлхий дээр хүн амын тоогоороо тэргүүлдэг БНХАУ-ын  хятад хэлээр Дэлхий дахинд 1,4 тэрбум хүн ярьж байна. Гэсэн ч Дэлхий нийтийн англи хэл рүү хэлбийх хандлагын эсрэг Хятад улс тууштай тэмцэж, хятад хэлийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө сүүлийн 20 орчим жил их хэмжээний хөрөнгө оруулсныг бид мэднэ. Одоо Дэлхийн 88 оронд Күнзийн 282 институт, кабинет ажиллаж байгаа аж. Монголд ч мөн хятад хэлийг сурталчлан хөгжүүлэх Күнзийн институт бий.  Энэ бол 2004-2009 оны хугацаанд БНХАУ-ын Төрийн хятад хэл. соёлыг гадаадад түгээн дэлгэрүүлэх газраас явуулсан идэвхтэй үйл ажиллагааны бодит үр дүн мөн гэж судлаачид дүгнэдэг юм.

Харин 3,5-хан сая хүн хэрэглэдэг монгол хэлээ хамгаалж авч үлдэхийн тулд бид юу хийсэн бэ? 2015 онд Монгол хэлний хуулийг баталж, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг чадавхжуулсан ч өнөөдөр массын дунд унасан монгол хэлний үнэлэмжийг өсгөж чадаагүй л байна. Үр дүнд нь монгол хэлээ хэрэглэж мэддэггүй залуу үе төрөн гарсаар байгааг өнөөдрийн монгол хэлний шалгалтын дүн нотолно.

Монгол хэлний үнэлэмж эрчимтэй унасаар байгаатай холбоотойгоор айл бүр хүүхдээ бага ангиас нь гадаад хэлний эрчимжүүлсэн сургалттай хувийн сургуулиудад элсүүлэх сонирхолтой болсон. Үүнийгээ дагаад  залуу үеийн монгол хэлний сургалт гадаад хэлний сургалтын араас бичигдэх эрэмбэтэй хичээл болж, үнэ цэн нь олон нийтийн дунд суларсаар байна.

Уг нь гадаад хэлний сургалтын гол зорилго нь гадаад хэлээр эрдэм ном сурах, техник технологийн мэдлэгээ тэлэхэд чиглэх учиртай. Түүнээс биш хүүхэд залуусаа гадаад руу илгээж, иргэншлийг нь  өөрчлүүлэхэд зориулагдах учиргүй юм. Гэвч монгол эцэг эхчүүд англи хэлний мэдлэг сайтай гадаадын иргэнийг бэлтгэхэд нийтээрээ хөлс хүчээ зориулдаг болоод удаж байна. Бид өөрсдийнхөө хөдөлмөрийн хөлсөөр гадаад улсын иргэн бэлтгэж, гадаад хэлийг түгээн дэлгэрүүлж, гадаадын өөр 1 улсад зориулж боловсон хүчин бэлтгэж өгдөг болсныг гадаадад сурч байгаад тэндээ үлдсэн олон залуусын түүх гэрчилнэ. Үүнээс улбаатайгаар Монголд ажиллаж амьдрахгүй гэдэг шалтгаанаар хүүхэд залуус монгол хэл сурахдаа төдийлөн ач холбогдол өгөхгүй байна уу гэх асуулт ч урган гарч байгаа юм.

Монгол хэлний шалгалтад монгол хэл, монгол бичиг, уран зохиолын агуулга багтдаг. Монгол бичгийг бүх нийтийн хэрэглээ болгох үүднээс 2025 оноос төрийн албан бичгийг үндэсний бичгээр хавсран хөтөлж эхэллээ. Гэвч энэ нь нийтийн монгол бичгийн хэрэглээг нэмэхэд нэмэр болсонгүй. Харин кирилл бичгийг монгол бичиг рүү хувиргадаг программыг нүдэн балай хэрэглэдэг болгох хөшүүрэг төдий л үр дүн дагуулжээ.
Төрийн байгууллагууд гаргасан тушаал шийдвэрээ кирилл болоод монгол бичгээр хамтад нь хэвлэж байгаа ч монгол бичиг рүү хувиргасан программ алдсан эсэхийг хянаж чадах боловсон хүчин байхгүй гэдгийг салбарын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хэл, бичгийн амьдрах чадвар хэрэглээндээ оршдог. Хэрэглээнээс гарвал үхмэл хэл болон мартагдах аюултай. Бид одоохондоо монгол хэлээ алдаа оноотойгоор үлгэн салган хэрэглэсээр л явна. Гэвч хэлний бодлогодоо ач холбогдол өгөхгүй өнөөдрийн энэ хэвээрээ үргэлжилсээр байвал монгол хэл улам бүр унтаарч, хэрэглэдэг бидэнтэйгээ цуг замхран одох эрсдэл нүүрлэж мэдэх юм. Монгол хэл бичгээ үр хүүхдүүддээ  өвлүүлэн үлдээхийн тулд улс орны бодлогын хэмжээнд анхаарахгүй бол заавал өгөх шалгалт болгоод ч ахиц гарахгүй нь тодорхой болоод байна.

0/1000