Их Британийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Bafta TV Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ням гарагт нийслэл Лондон хотын Royal Festival Hall цогцолборт зохион байгуулагдлаа.
2025 оны “Bafta TV Awards” шагнал гардуулах ёслолыг Английн жүжигчин Алан Камминг хөтлөн хүргэсэн бол ёслолын арга хэмжээг BBC One сувгаар шууд дамжуулсан байна.
Энэ жилийн Британийн телевизийн салбарын академийн шагналд нэр дэвшигчдийг 3-р сарын 27-ны өдөр зарлан танилцуулсан бөгөөд “Baby Reindeer”, “Mr Bates vs The Post Office” хэмээх цувралууд тус бүр 4 төрөлд нэр дэвшиж, хамгийн олон төрөлд өрсөлдсөн бүтээлээр нэрлэгдсэн юм.
2025 оны “Bafta TV Awards” шагнал гардуулах ёслолын шагналтнуудыг доор танилцуулья:
Шилдэг драм цуврал – Blue Lights (BBC One суваг)
Шилдэг богино хэмжээний драм кино – Mr Bates Vs The Post Office (ITV1 суваг)
Шилдэг инээдмийн кино – Alma’s Not Normal (BBC Two суваг)
Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин – Мариса Абела (BBC One сувгийн “Industry” цуврал)
Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин – Ленни Жеймс (BBC One сувгийн “Mr Loverman” цуврал)
Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин – Жессика Ганнинг (Netflix-ийн “Baby Reindeer” цуврал)
Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин Арион Бакаре (BBC One сувгийн “Mr Loverman” цуврал)
Шилдэг эмэгтэй комедиан – Рут Жонес (BBC One сувгийн “Gavin & Stacey: The Finale”)
Шилдэг эрэгтэй комедиан – Дэнни Дайер (Sky Comedy сувгийн “Mr Bigstuff”)
Шилдэг савангийн дуурь – EastEnders (BBC One суваг)
Шилдэг энтертайнмент нэвтрүүлэг – Would I Lie To You? (BBC One суваг)
Шилдэг реалити шоу – The Jury: Murder Trial (Channel 4 суваг)
Шилдэг олон улсын телевизийн контент – Shōgun (Disney+ суваг)
Шилдэг шууд арга хэмжээний дамжуулалт – “Glastonbury 2024” хөгжмийн наадам (BBC Two суваг)
Шилдэг баримтат кино – Ukraine: Enemy In The Woods (BBC Two суваг)
Шилдэг мэдээ, мэдээллийн контент – BBC Breakfast: Post Office Special (BBC News/BBC One суваг)
Шилдэг спортын шууд дамжуулалт – Парис 2024 Олимпын наадам (BBC Sport/BBC One суваг)
Шилдэг хүүхдийн контент – As You Like It At Shakespeare’s Globe (Cbeebies суваг)
Шилдэг богино хэмжээний контент – Quiet Life (BBC Three суваг)
Шилдэг мартагдашгүй мөч – “Strictly Come Dancing” бүжгийн шоу нэвтрүүлгийн оролцогч Крис Маккаусланд, Диана Басвелл нарын “You’ll Never Walk Alone” дуун дээрх үзүүлбэр (BBC One суваг)