horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Н.Алтаншагай: Хөгжлийн банкны 33 зээлийн 30 нь найдваргүй гэсэн ангилалтай

post-img

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр Хөгжлийн банкны төлөөллүүд оролцож мэдээлэл хийсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагайгаас тодрууллаа.

————————————————————————

-Танай намын бүлгийн хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?

-Өнөөдөр /өчигдөр/ намын бүлгийн хурал дээр Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор тус банкныхан ирж мэдээлэл хийлээ. Хөгжлийн банк 2011 оны тавдугаар сарын 12нд үүсгэн байгуулагдсан, өнөөдөр 14 жилийнх нь ой болж байгаа юм байна. Гэвч өнгөрсөн хугацааг харах юм бол оносон нь маш бага. Дандаа алдагдалтай ажиллаж иржээ. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк 144 ажилтантай. Үүний 32 нь хуульч, сэтгүүлч гэсэн мэргэжилтэй, сул орон тоотой байна гэсэн үг. Сүүлийн гурван жил ямар нэгэн зээлийн үйл ажиллагаа явуулаагүй. Өнгөрсөн жил алдагдсан хөрөнгө, боломжуудаа буцааж авах тал дээр л ажилласан. Зээлийн үйл ажиллагааг шинээр явуулаагүй.

Өнгөрсөн 2022, 2023 онуудад Хөгжлийн банктай х олбоотой дуулиан үүсээд тухайн хэрэгтэй холбоотойгоор 80 хүн шүүхийн шийдвэрээр шалгагдахад 47 нь Хөгжлийн банкны ажилтан, албан хаагч, удирдах бүрэлдэхүүнд байсан гэж байгаа юм. Нийт 60 орчим хувь нь хулгайд оролцсон байна гэсэн үг. Тиймээс би сая төрийн оролцоотой улс төрийн томилгоонуудаа болиоч ээ. Иргэнд, хөгжилд ямар ч ээл алга. Эргээд харахаар өндөг, үнээний фермд зээл өгчихсөн. Уг нь мега төслүүдэд зээл өгөх ёстой байсан. Энэ бол санхүүгийн луйвар хийгдсэн бодит дүр зураг байна. Ийм байх ямар ч шаардлага байхгүй шүү дээ.

-Нийт зээлийнх нь 90 орчим хувь нь найдваргүй гэсэн ангилалтай гэх мэдээлэл яваад байсан?

-Өнгөрсөн хугацаанд нийтдээ 33 том төсөлд зээл олгосон байна. Гэвч үүний 30 нь найдваргүй алдагдалтай зээл гээд авч чадахгүй, хуулийн баг гарчихсан. Гурван жил хөөцөлдөж байна гэнэ.

-Цаашид яах ёстой юм бэ?

-Бодит нөхцөл ийм байгаа учраас үүн дээр УИХ-ын гишүүд, ажлын хэсэг маш чамбай нарийн ажиллах хэрэгтэй. Ингэхгүй бол магадгүй 10, 20 жилийн дараа ч ийм юм яриад л сууж байх эрсдэлтэй гэж үзэж байна. Тиймээс олон улсын банкны жижиг рүү нь шилжүүлээд засаглалыг нь сайжруулах хэрэгтэй. Мөн улс төрийн нөлөөллөөс хол байлгах ёстой. З.Нарантуяа захирлыг сая ажил авахад 129 ажилтантай байж. Үүний 19 нь хуульч, 13 сэтгүүлч гэсэн сул орон оо байсан гэж ойлгосон. Дээрээс нь бүтээмжийн болон хяналтын менежерүүд яригдаж байна. Одоо менежментийн баг оруулахгүй л бол яг ийм байдлаараа бол юу ч өөрчлөгдөхгүй юм байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.Дарханхөвсгөл

0/1000