Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулжээ. Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждоржид 9 жил 6 сар хорих ял, Д.Бямбажавт 9 жил хорих ялыг шүүх оногдуулж, тэдний ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
З.Санждорж нарт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газар мөрдөн шалгаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл буюу гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллаж, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйл хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэдэг зүйлчлэлээр ялласан байна. Уг зүйл заалтаар бол 8-15 жил хорих ял шийтгэдэг юм.