horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Г.Болор-Эрдэнэ: Аль багаас тоглох нь ирэх улиралд шийдэгдэнэ

post-img

Боолко нэрээрээ сагсан бөмбөг сонирхогчдын дунд алдаршсан Г.Болор-Эрдэнэтэй бараг сарын өмнөөс хойноос нь хөөцөлдөж, холбоо тогтоосны эцэст уулзаж ярилцлаа. Тэрээр МСБХ-ны 2024-2025 оны улиралд аль багаас тоглох нь мэдэгдэхгүй хэсэг шуугианд өртөөд амжсан. Ингээд “Эрдэнэт майнерс” багаасаа хүч үзэж, энэ улирлаа дуусгаад буй. Мөн түүнд “Сэлэнгэ бодонс” баг санал тавьсан гээд өдгөө 22 настай залуу тоглогч ур чадвараараа сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байдаг. Ингээд Г.Болор-Эрдэнэтэй ойрын үеийн сонин сайхан, лигийн талаар хөнгөхөн ярилцсанаа хүргэж байна.

–2024-2025 оны улирал урт үргэлжилж байна. Харин Г.Болор-Эрдэнийн энэ улирлын аялал дууссан. Одоо юу хийж байна даа?

Энэ улирлын лиг дууссан. Лиг дуусаад амьдрал, сургууль байдаг гэдгийг одоо л мэдэж байна. Лигийн үеэр хичээлдээ явж амждаггүй. Одоо л сургууль, ардаа амьдралтай юм байна гэдгээ ойлгож байна. Гоё байгаа. Дараа жилийнхээ лигтээ бэлдэж эхэлсэн. Төлөвлөгөөнийхөө дагуу явж буй.

–Сургууль гэлээ. Төгсөөгүй юм уу? Аль сургуульд ямар мэргэжлээр сурдаг вэ?

Би ШУТИС-ийн 3-дугаар курсийн оюутан. Гэхдээ энэ жил сураагүй. Дараа жилээс хичээлдээ сууж эхэлнэ дээ.

–Лигийн үеэр сургуульдаа сурч амжаагүй гэлээ. Энэ хэрээр тамирчнаас золиос, зохицуулалт шаарддаг байх л даа. Ер нь тамирчин хүн арын амьдралаа хэрхэн зохицуулдаг юм бэ? Сургуулиас нь хэр чөлөө өгөх үү? Энэ тал дээр хэр ойлгодог вэ?

Чөлөө авдаггүй дээ. Лигийн үеэр яг сагсаа л тоглодог. Шууд сургууль номоо хаячихдаг. Тэгээд л зөвхөн сагсандаа төвлөрөөд, найз нөхөдтэйгөө ч уулздаггүй. Тэгж байж нойроо сайн авч, бэлтгэлийнхээ ачааллыг сэргээж, сайн амарч чаддаг. Хичээлдээ яваад, найз нөхөдтэйгөө уулзаад хажуугаар нь сагсаа тоглохоор яалт ч үгүй ядардаг. Тиймээс сагс- бэлтгэл- гэр гэсэн чиглэлтэй л явдаг. Жаахан уйтгартай даа.

–Үндэсний дээд лиг рүү буцъя. Майнерс энэ улирлыг нэлээн тааруу эхлүүлсэн шүү дээ. Хамгийн сүүлийн байрт бичигдэж, тун муу байсан ч улирлын төгсгөлд дараалсан хожил авч хасагдах шатанд шалгарсан. Тааруу байсан нь юутай холбоотой байв?

Тийм. Үзсэн хүмүүс мэдэж байгаа байх. Баг дотор асуудал байсан. Би улирлын эхний 7 тоглолтод тоглоогүй байх жишээний. Манай легионер тамирчид бас тоглолтод оролцоогүй. Дан монгол тамирчид тоглоод, зарим ах нар маань бэртэлтэй гэх зэргээр нэлээн асуудалтай байсан. Ингээд асуудлаа шийдээд “Одоо багаараа үзье” гэсэн эхний 4-5 тоглолт болж өгдөггүй. Баг бүрдсэний дараагаас л цаашаа сайн явсан юм болов уу гэж боддог.

–Дасгалжуулагчийн нөлөө их байсан байх. Б.Анар дасгалжуулагчийн талаар юу хэлэх вэ?

Манай дасгалжуулагч Анар ах мундаг байсан шүү. Эхний 8-9 тоглолтод хожигдоход дасгалжуулагч галзуурвал галзуурахаар шүү дээ. Бид нарт итгэсэн. Манай баг бүр плэй-оффоос мултрах гээд байсан шүү дээ. Баг нь ийм нөхцөл байдалтай байхад маш тайван байж, багийнхандаа итгэсэн нь таалагддаг. Ганц дасгалжуулагч, тамирчин ч гэлтгүй тамирчин нь дасгалжуулагчаа, дасгалжуулагч нь тамирчнаа нөхөж, багаараа явж чадсан.

–Плэй-оффын шатанд үлдэх боломж хэр байсан гэж бодож байна. Харамсаж байна уу? “SG Apes” багт хожигдоход юу нөлөөлөв?

Плэй-офф тэр чигээрээ харамсал шүү дээ. Мартчихсан байсан юмыг маань санууллаа (инээв). Би бол 100% бэлтгэлээс болсон л гэж бодож байна. Манай баг маш сайн бэлтгэлтэй байсан. Харин Үндэсний шигшээ багийн цугларалт болоод би дуудагдсан. Тэгээд буцаад баг дээрээ ирсэн чинь сайн бэлтгэлтэй байсан хүмүүс бэлтгэлгүй болчихсон байсан. Урам хугарсан. Үүнээс болж л хожигдсон гэж боддог.

–Лигийн үеэр сэтгэл санаагаа хэр бэлддэг вэ? Хэдэн сарын ачаалал, тоглолтын хэмнэл, бэлтгэлийн үр дүн гээд нэлээн олон зүйл байгаа шүү дээ. Сошиал хэрэглээгээ хаах зэргээр сэтгэл санаандаа анхаардаг уу?

Нэг их юм боддоггүй ээ. Найз нөхөдтэйгөө уулзахгүй, хичээлдээ явахгүй, зөвхөн сагс гэр гэсэн хэмнэлтэй байхаар сэтгэл санаа тогтвортой болчихдог. Нэг хэвийн, хийх юмаа хийгээд явж байгаа болохоор сэтгэл санаа гайгүй байдаг. Плэй-оффын үеэр л хүмүүсийн хэл ам, муу мэдээг харахгүй гэж олон нийтийн цахим сүлжээ рүү ордоггүй. Улирлын үед зүгээр л байдаг.

ULAANBAATAR, MONGOLIA – NOVEMBER 24: Liao Sanning #5 of Team China dribbles the ball against Bolor Erdene Gantsolmon #44 of Mongolia during the FIBA Asia Cup 2025 Qualifiers 1st Round Group C match between China and Mongolia at UG Arena on November 24, 2024 in Ulaanbaatar, Mongolia. (Photo by Liu Lu/VCG via Getty Images)

–Энэ улирал эхлэхийн өмнө нэг асуудалд орсон шүү дээ. “Бишрэлт металл” багтай гэрээ байгуулаад, бэлтгэлдээ орчихсон явж байсан гэнэт лиг эхлэхийн өмнө “Эрдэнэт майнерс”-аас тоглохоор болсон шүү дээ. Яг юу болсон юм бэ?

Үүнийг хамгийн сүүлийн удаа ярьчихъя. Гэрээ гэдэг зүйлийг мэдээгүй байсан. Би хоёр талд очиж, гэрээнд гарын үсэг зурсан. Нэг гэрээгээ цуцлаагүй байж, өөр гэрээнд гарын үсэг зурчихсан. Энэ бол 100% миний алдаа. Уг асуудлаас их сургамж авсан. Шинэ залуу тамирчдадаа хандаж, хуульч л аваарай гэж хэлье. Мэддэг хүнд нь үзүүлээд, ямар гэрээ байна гэдгээ маш сайн харах хэрэгтэй юм билээ.

–Ирэх улиралд аль багаас тоглох вэ?

Ирэх улиралд л шийдэгдэх байх даа.

–Боолко хэзээнээс сагсан бөмбөг тоглож эхэлсэн юм бэ? Мэдээж үндэсний дээд лигийн тамирчин болох зам амар байгаагүй байх. Замналынхаа талаар яривал?

Манай ээж хэлж байсан, намайг төрөхдөө л кисттэй төрсөн гээд. Аа худлаа худлаа. Би анх долдугаар ангид байхдаа сагсны бэлтгэлд явж эхэлсэн. Манай Ганаа ах сагсчин учраас үүнээс ч эрт тоглодог байсан. Намайг Үндэсний дээд лигт орох үед драфт гэж гараагүй байсан. Би дөрвөн жилийн өмнө буюу 16, 17 настайдаа лигт тоглож эхэлсэн. Эхлээд “Завхан бродерс” багт, сүүлийн гурван жил “Эрдэнэт майнерс” багт тоглож байна.

–Шүүлт буруу байсан гэж олон үзэгч маргасан. Нэг багийн дасгалжуулагч хүртэл ам нээдэг. Чиний хувьд шүүлт үнэн байдаг уу, худлаа байдаг уу. Юу гэж боддог вэ?

Би шүүлтэд юм боддоггүй ээ. Өөрийнхөө тоглолтыг л гаргахыг хичээдэг. Угаасаа Дэлхийн хаана ч бүх лиг дээр шүүлтийн асуудал бий. Тэгэхээр шүүлт ийм байна гэж гомдоллохыг хүсдэггүй. Шүүгчид гайгүй шүү дээ. Харин ч сайжраад байгаа гэж хардаг.

–Боолкогийн хамгийн их шантарч байсан үе хэзээ вэ. Бүр шантраад сагс тоглохоо больё гэж бодсон үе байдаг уу?

Байхгүй шүү дээ.

–Уналтын үе ч байхгүй гэж үү?

Ер нь ингэдэг юм. Уналтын үе гэдэг нь 365 хоног өдөр бүр их бэлтгэл хийдэг. Тэр үедээ жаахан залхчихдаг. Тэр үед сагс тоглохоо больчихдог юм. Бүр үзэхээ ч больчихдог. Амьдралд зөндөө юм байдаг шүү гэдгийг мэдэрч байгаад, буцаад сагсаа санасан үедээ эргээд ирдэг.

–Хэр их дарамт ирдэг вэ. Дараалан хожигдох үед ч юм уу, муу тоглох үед дарамт ирнэ биз?

Тамирчин болж байгаа юм чинь дарамт ирнэ. Дарамт гэж харахгүйгээр давах л ёстой. Хамгийн хэцүү юм нь бэртэл, гэмтэл. Миний хувьд том бэртэл авч байгаагүй. Гэхдээ гараа гэмтээгээд, таван сар тоглоогүй.

–Ах нь мөн сагс тоглодог тамирчин хүн. Та хоёр хамтдаа нэг багт тоглож байсан шүү дээ.

Ахтайгаа хамт нэг багт тоглодог байсан. Манай ах шигшээ багийн тамирчин байсан. Өмнөх жил АНУ-д сураад, одоогоор тэндээ тоглож байгаа. Ахтайгаа хамт тоглодог байхад халамжтай, гоё байсан. Тухайн үед би жаахан байсан болохоор нэг багт тоглохгүй гэж боддог, ахаасаа айдаг байсан.

–Лигийн тамирчдаас хэнийг өрсөлдөгчөө гэж хардаг вэ?

Монголд үсрээд л 120-130 сагсчин байгаа шүү дээ. Тэднийг өрсөлдөгчөө гэж хардаггүй. Хүмүүс л тамирчдыг хооронд нь энэ ийм, тэр тийм гэж харьцуулдаг. Би хүнтэй муухай харьцахыг хүсдэггүй болохоор бүгдтэй нь ах дүү, найз, нөхөд.

–Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Гуам, Японы багтай тоглолоо. Чамд их туршлага болсон байх.

Мэдээж гоё байсан. Том хариуцлага ирсэн. 12 тамирчин Монгол Улсын сагсан бөмбөг ийм гэдгийг харуулахын тулд хичээсэн. Гэхдээ зорьсон зорилгодоо хүрч чадаагүй. Би өөрийнхөө тоглолтыг оруулах гэж нэг их хичээдэггүй. Надтай цуг талбайд гарсан 4 тамирчнаа тоглолтод оруулж өгөх гэж хичээдэг. Сайн шидэлттэйг нь шидүүлээд, ордгийг нь оруулаад ч юм уу. Шидэлт гүйцэтгээд, довтолгоогоо алдахад юм боддоггүй ээ. Алдсандаа харамсдаггүй ээ. Дараагийнх нь хийх л юм чинь. Ер нь харамсахаа больчихдог юм билээ.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Чөлөөтэй ярилцсанд баярлалаа.

0/1000