horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Асрамжийн газарт байгаа Өмнөговийн 2 ахмадыг эргэжээ

post-img

Дорноговь аймагт энэ сарын 11, 12-нд Говийн бүсийн зөвлөлийн анхны хурал болсон. Уг хуралд оролцох далимдаа Өмнөговь аймгийн удирдлагууд Ахмад настны асрамжийн газарт байгаа Өмнөговийн 2 ахмад настныг эргэжээ.

Дорноговь аймаг дахь Ахмад настны асрамжийн газар 2024 онд шинэ байртай болжээ. 30 хүн хүлээн авах хүчин чадалтай энэ төвд говийн бүсийн, харж хандах үр хүүхэдгүй ахмадуудыг хүлээн авдаг аж.  
Сайншандаас урагш 15 км зайтай байрлах энэ асрамжийн газрыг улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгөөр барьжээ. Ахмад настанд шаардлагатай тоног төхөөрөмжийг орон нутгийн төсвийн 108.6 сая төгрөгөөр авсан байна.


Асрамжийн газарт тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, мөн тэжээн тэтгэх хүүхэд нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настнуудыг хамруулан эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.

0/1000