Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Хилийн цаадах эмчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүсэж байна
- 2025/05/14

- 2 өдрийн өмнө

- 3 мин уншина

Өнөөдөр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 111.200 иргэн бий. Тэдний нэг бол 13 настай Ш.Бөхбат хүү. Хүүгийн ээжийг С.Шүрэнцэцэг гэдэг. Тэрээр тархины саа, уналт таталт гэх хавсарсан оноштой, хүнд өвчтэй хүүтэйгээ хамт нарийн мэргэжлийн эмч, гуравдугаар шатны эмнэлэг бараадаж, 2018 онд Хэнтий аймгаас Улаанбаатар хотод иржээ.

С.Шүрэнцэцэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асраад 13 жилийг өнгөрөөж буй. Ийм амьдралыг өөрийн биеэр туулж яваа учраас Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал ямар байна, ямар байгаасай гэж хүсэж буйгаа байнга илэрхийлдэг.

Тиймдээ ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхтэй хамтран “Эрхэм нандин сувд” төрийн бус байгууллага байгуулжээ. Уг ТББ-д голдуу хүнд, хавсарсан хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 9000 орчим эцэг эх байдаг аж. Ингээд тэд чадлаараа хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, тэдний нийгмийн асуудлыг хөндөж, өнөөдөр байгаа тогтолцоог нь өөрчилж, эерэг болгохын тулд холбогдох яам, агентлагуудтай хамтран ажиллахыг зорьдог.

Гэвч төр, засаг нь иргэдийнхээ үгийг сонсохдоо хойрго байдаг талаар С.Шүрэнцэцэг учирласан юм. Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой өнгөрсөн долоо хоногт тохиов. Энэ өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд дарга Л.Энх-Амгалан “Өнгөрсөн хугацаанд “Хүүхдийн төлөө” фондод 25 тэрбум төгрөг цугларсан. Энэ хөрөнгийг хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөж байна. Тухайлбал: Урлагийн театр байгуулах, дугуйлан ажиллуулах, IT парк байгуулахад зарцуулахаар төлөвлөөд байна” хэмээсэн.

Шийдвэр гаргадаг ч гаргасан шийдвэр нь зөв байдаггүй, ажил хийнэ гэж ярьдаг ч яст мэлхийн хурдтай байгааг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч яваа С. Шүрэнцэцэг шүүмжиллээ.

Тэрээр “Хүүхдийн төлөө фондны хөрөнгө дээр хүүхдийн зуслан, театр л яригдаж байна. Хүүхдүүдээ бодож байгаа бол хүүхдэд юу хэрэгтэй вэ гэдгийг эрэмбэлэх ёстой. Эх, нялхсын эмнэлгийн байдал ямар байна вэ? Бараг гадаа нь ор тавиад хэвтэх шахаж байна шүү дээ. Тархины эмгэгтэй хүүхдүүдийн эмчлүүлж буй тасаг ямар байдалтай байна. Төр, засгийн ажил яст мэлхийн хурдтай явж байгаагийн горыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг эхчүүд үзэж байна” гэсэн юм.

Засгийн газар 2025 оныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Гэвч тэдний ард буй гэр бүл, өрхийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн төрийн бодлого, тогтолцоо зөв байхыг түүний хувьд шаардаж байна.

Бөхбат хүү унаж татах нь гайгүй үед С.Шүрэнцэцэг хүүхдээ хажуудаа суулган таксинд явж, хийж болох бүх ажлыг хийдэг. Ингэж амьдрахаас өөр аргагүй байна гэдгийг тэрээр хэлж байв.

Таталт тавигдахгүй удахаараа комд орж, олон хоног ухаангүй болдог. Ингээд олон хоног эмнэлэгт хэвтэхэд хүрдэг гэнэ. Ээж, хүү хоёр үхэлтэй нүүр тулж яваагаа хэлсэн юм. Бидэнтэй уулзахаас хэд хоногийн өмнө нэлээн хэцүү асуудал үүсээд, эмнэлэгт хэвтээд гарчээ.

“Би чинь харьцангуй нас ахисан. Ерөнхийдөө амьдралын хат суусан гэж бодоход надад ийм хэцүү байхад хүүхдээ тэврээд амьдарч яваа залуухан ээжүүдэд ямар хэцүү байгаа бол” гэж С.Шүрэнцэцэг онцолсон.

Өөрөө амьдралын хөтүүг үүрч яваа ч ижилхэн хүнд зовлон үүрч буй тэр хүмүүсийн төлөө тэрээр төр, засгаас зөв тогтолцоо шаардаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй, тархины саатай хүүхэд хөгждөг, эмчлэгддэг, байдал нь сайжирдаг. Үүнийг гадаадад эмчлүүлсэн хүүхдүүдээс харж болно. Тиймээс л гадаадын зөв тогтолцоог эх орондоо бий болгохыг тэр хүсэж байгаа юм.

- Шинэ
- Хандалттай