horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Даль цэцгийн баярт 7000 аялагч оролцлоо

post-img

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд цэцэг ажиглах аялал хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 5-р сард Даль цэцгийн баяр зохион байгуулдаг. Өнөө жилийн баяр 5-р сарын 10-нд болж, 7000 орчим аялагч оролцлоо.

Энэ баярыг зорин ирж буй аялагч жилээс жилд олширч буй аж. Тиймээс Эрдэнэбулган сумын ЗДТГ энэ баяраа Хөвсгөл аймгийн хэмжээнд хаврын улиралд аялал жуулчлал хөгжүүлэх эвент болгон өргөжүүлж байна.

Өнөө жилийн баярт оролцогсод цагаан идээ хамгийн их худалдан авчээ. Аялагчдын дунд элсний волейбол, АХА, дууны тэмцээн зэрэг олон хөгжөөнт тэмцээн, наадам зохион байгуулж, орой нь уран бүтээлчдийн тоглолт боллоо.

Монгол оронд 5 зүйлийн тэрэлж ургадаг. Тэрэлжийг хүмүүс даль гэдэг нэрээр нь мэднэ. 5 зүйлийн тэрэлжийг монголчууд шар, цагаан, хар, ягаан, хөх даль гэж өнгөөр ялган нэрлэдэг. Энэ бутны цэцгээс ялгарах бодис хүний бие махбодыг тайвшруулах, ядаргаа тайлах, дархлаа сэргээх, сэтгэл тайтгаруулах, тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах тустай.

0/1000