Засгийн газраас нэр бүхий хүмүүсийг дипломат албанд томилох саналыг гаргажээ. Тодруулбал Анкара дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Ш.Жандос, Бангкок дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Ц.Уянга, Брюссель дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Баасанжавын Отгонжаргал, Вашингтон дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Цэвээний Тамир, Канберра дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Дэрэмийн Эрдэнэсувд, Сөүл дэхь Элчин сайдын яамны зөвлөхөөр Бямбасүрэнгийн Энхбайгаль, Токио дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Хишигдэлгэрийн Даваадорж, Эль-Кувейт дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Чулуунбатын Батжаргал, Хонгконг дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр Мэдрээгийн Мөнхтулга, Эрхүү дахь Ерөнхий сайдын Консулын газрын газрын консулаар Базаргарьдын Болд нарыг нэр дэвшүүлжээ. Дипломат албанд дэвшигчдийг нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахаар хүргүүлсэн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Ц.Уянга Бангкок, Д.Эрдэнэсувдыг Канберра, Б.Энхбайгалийг Сөүл дахь элчин сайдын зөвлөхөөр томилно
- 2025/05/14
- •
- 45 цаг 16 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
2025-05-14 09:22:33
Наад элүүрэгч Уянгаа болиоч Хамтарсан засаг ёстой утгагүй зүйл болов