horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Жеки Чан: Би орлон тоглогч ашигладаггүй хэвээр байгаа

post-img

Энэ жил 71 настай Хонконгийн жүжигчин Жеки Чан “Haute Living” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр одоо хүртэл орлон тоглогчгүй үзүүлбэр хийдэг хэвээр гэдгээ уг ярилцлагын үеэр хэлжээ.

Жеки Чан: “Мэдээж би киноны үзүүлбэрээ өөрөө хийдэг. Энэ бол миний мөн чанар. Тэтгэвэрт гартал өөрчлөгдөхгүй. Би тэтгэвэрт гарах бодолгүй байна. Үнэнийг хэлэхэд 64 жил дараалан ажилласны эцэст биеийн бэлтгэл шаардлагагүй болдог. Бүх юм сэтгэл, зүрхнээс гарч ирнэ. Булчин бүгдийг нь санадаг, хадгалсан байдаг” гэж ярьжээ.

“Бидний үед зураг авалтад гараад өөрсдөө үсэрч харайхаас өөр арга байгаагүй. Харин одоо компьютер  хэрэглээд жүжигчид бүхнийг чаддаг болжээ. Гэхдээ л надад реализм дутаад байгаа нь мэдрэгддэг. Нэг талаас жүжигчид орчин үеийн технологиор боломжгүй зүйлийг ч чаддаг болсон бол нөгөө талаас аюултай, эрсдэлтэй гэдэг ойлголт багассаар үзэгчид гол баатруудыг сүртэй, айхтар зүйл хийлээ гэж бодохоо болиод иржээ.

Би хэнд ч над шиг амьдралаараа дэнчин тавин, эрсдэл гарга гэж зөвлөхгүй, учир нь үнэхээр аюултай” гэжээ.

Эх сурвалж: У.Чинзориг, “Haute Living”

0/1000