Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 14-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1789, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 301, гэрээр 233, эдгэрсэн 1255, хавьтал 33237, нас барсан 1 хүн байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтойг ХӨСҮТ-ээс санууллаа.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Улаанбурхан өвчний халдвар авсан хүн 1789-д хүрлээ
- 2025/05/14
- •
- 45 цаг 16 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай