horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Иргэд: Ерөнхий сайд аа, ард түмэндээ тайлангаа тавь, чадахгүй бол зайгаа тавь

post-img

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцсэн “Орлогоо нотлох хэцүү, огцрох амархан” нэртэй жагсаал төв талбайд өчигдөр боллоо. Цахим орчинд шүүмжлэлд өртөөд буй хүүгийнхээ тансаг хэрэглээний талаар гүйцэтгэх засаглалын тэргүүн одоогоор ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм. Энэ ч үүднээс иргэд Ерөнхий сайдаас орлогоо нотлохыг шаардан жагсаж байгаа бөгөөд мөн огцрох ёстой гэсэн байр суурь илэрхийлж гарын үсэг цуглуулж байна. Бид жагсаалд оролцож буй иргэдийн байр суурийг сурвалжиллаа.

Б.Нармандах: Хэрвээ энэ удаа юу ч өөрчлөгдөхгүй бол Монголд шударга ёс гэж яриад ямар ч хэрэг байхгүй

-Өнөөдрийн жагсаалд ямар үр дүн хүлээж ирэв. Таныг юу бухимдуулж байна вэ?

-Миний хувьд жагсаал дээр хэргээр зорьж ирлээ. Яагаад гэвэл сүүлийн үед цахим орчинд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний хүүхэд өндөр үнэтэй амралтын газар очиж, найз охиндоо хэдэн саяын бэлэг өгч, нисдэг тэрэг хөлөглөж тансаглаж байгаа мэдээлэл нь яваад байгаа. Ямар орлогоороо 20 настай хүүхэд тэгж тансаглах вэ. Солонгост бол ингэсний төлөө ерөнхийлөгч нь огцроод, уучлалт гуйгаад, хариуцлагаа хүлээдэг. Ийм жишиг дэлхий дахинд бий. Бас нэг ирсэн шалтгаан нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн Ерөнхий сайд болоод таван жил болж байна.

Иргэдийн амьдралд наалдсан, амьдралыг дээшлүүлсэн, ажилгүйдлийг бууруулсан, хувийн хэвшилд ажлын байрыг нэмэгдүүлсэн гэсэн тайлан хэзээ ч тавиагүй. Дандаа л ирээдүй цагт “Ингэнэ, тэгнэ” гэсэн амласан зүйл ярина. Тэр нь хэзээ ч биеллээ олоогүй.

Ерөнхий сайд аа, ард түмэндээ тайлангаа тавь, чадахгүй бол зайгаа тавь. Бид таны ярьдаг амлалтыг таван жил сонслоо. Энэ бол маш их хугацаа. Алдагдсан боломжийг тооцвол 20-30 жилийн асуудал. Иргэдийн тэвчээр үнэхээр тасарч байна. Энэ хүн өнөө маргаашгүй зайгаа тавьж өгөөд, дараагийн ажил хийх хүнээ гаргамаар байна. Монголд өнөөдөр Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийчих хүн байгаа байлгүй дээ. Муу ч сайн ч тусгаар улс шүү дээ.

-Татварын дарамт таны амьдралд яаж нөлөөлж байна. Ер нь төрийн дарамт хэр их байна вэ?

-Бүх татвар байнга нэмэгдэж байна. Сайн дурын даатгал сая нэмэгдээд 102 мянга болсон байна лээ. Тэрийгээ дагаад юмны үнэ нэмэгдэж байна. Төгрөгийн ханш суларч байгаа, дээрээс нь манай улс гаднаас бүх юмаа авдаг. Үүнийг дагаад бүх бизнесийн байгууллагууд үнээ нэмж байна. Тэгэхээр чинь бидний авдаг цалин хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Хамгийн гутармаар нь бидний хөлс, хүч, нулимс шингэсэн мөнгөөр дарга нарын хүүхдүүд гадаадад тансаглаж, брэндийн хувцсаар гоёж байна. Ийм байж болох юм уу, болдог юм уу. Энэ арай хэтэрч байна аа. Зөвхөн мэдэгдсэн нь л энэ. Бидний мэдээгүй дарга, улстөрчдийн хүүхдүүд гадаадад яаж тансаглаж, яаж үнэтэй сургуульд сурч, яаж явдаг юм, бүү мэд. Юманд чинь хэмжээ хязгаар гэж байдаг биз дээ.

Тэгээд биднийг тэмцээд дуугарахаар “ард нь тэр байгаа, тэрний захилгаар” гэж ярьдаг. Миний ард хэн ч байхгүй, гэр бүл минь л байна. Би ямар нэгэн намд харьяалагддаггүй, зүгээр л ажлаа хийгээд татвараа төлөөд л явж байгаа жирийн иргэн. Бас залуусыг өөрсдийнхөө өвөө, эмээ нараар битгий ирээдүйгээ сонгуулаач ээ гэж хэлмээр байна. Гадагшаа явах юмсан гэж мөрөөдөхийн оронд Монголдоо сайхан амьдрахын төлөө, Монголоо г оё болгохын төлөө тэмцээсэй. Авлигачид, улстөрчдийг зайлуулахын төлөө тэмцэл хөдөлгөөнд оролцдог байгаасай. Энэ жагсаалыг олон хоног үргэлжлээд, Ерөнхий сайдыг ажлаа өгөх ёстой гэж бодож байна. Хэрвээ энэ удаа юу ч өөрчлөгдөхгүй бол Монголд шударга ёс гэж яриад ямар ч хэрэг байхгүй. Ямар ч утгагүй. Монгол Улс ардчилсан улс гэж ярихад ч ичгэвтэр. Зүгээр дарангуйлалтай орон гээд явж байсан нь дээр байх.

Иргэн П.Батбэх:

“Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод таван жил боллоо. Энэ хугацаанд 55.7 тэрбум ам.долларыг нүүрс, алт, зэсээ зараад олсон байна. Энэ мөнгөний талаар нь бид амьдраад үлдсэнээр нь цахилгаан станц, утаа, замын түгжрэлээ шийдэж болох л байсан. Ерөөсөө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оросын засгийн газар болчихсон байна. Татварын талаар бүр яриад ч хэрэггүй. Бид үхэн хатан ажиллаад, дээр байгаа хүмүүс татварын мөнгөөр тансаглаж байдаг бололтой. Гэхдээ би баяртай байна. Хүмүүс ямартаа ч жагсаж байна гэв.

Иргэн Бат-эрдэнэ:

“Би зүгээр л Ерөнхий сайдыг огцор л гэсэн шаардлага тавьж байна. Өөр ямар ч нялуун үг хэрэглэмээргүй байна. Энэ хүнтэй хүний хэлээр ярих боломжгүй болчихлоо. Давхар ажил хийж байж л цалин амьдралд хүрэлцэж байна. Ганцхан ажил хийгээд угаасаа ямар ч боломжгүй болчихсон. Сард цуглуулдаг хүнсний үнэ 100, 100 мянгаар нэмэгдээд байна. Энэ бол Ерөнхий сайдыг огцрох хангалттай шалтгаан гэж үзэж байна хэмээв.

Э.Жавхлантамир: Жижиг бизнес эрхэлдэг надад татварын дарамт маш хүнд тусаж Байна

“Энэ хүний огцрох цаг нь болсон гэж бодож байна. Ерөнхий сайд хийгээд өгөөч ээ гэж гуйсан хүн Монголд байхгүй. Тэгсэн хэрнээ одоо “амаргүй байна” л гээд байдаг. Тэгвэл одоо огцроод амралтандаа яваад амар л даа. Болохгүй байгааг монголчууд бүгд л мэдэж байгаа. Жижиг бизнес эрхэлдэг надад татварын дарамт маш хүнд тусаж байна. Ардын намынхны мөрийн хөтөлбөрт “Татвар нэмэхгүй, төрийн албыг цомхотгоно” гэж байгаа. Харамсалтай нь одоо эсрэгээрээ болчихлоо. Тийм учраас огцор. Монголчууд хэтэрхий ноомой байна. Амьжиргаа нь хоолойд тулсан байдаг учраас амьжиргаагаа л болгож байвал юун талбай дээр очиж жагсахтай манатай байх шиг байна. Номхон хүлцэнгүй, эсвэл тэнэг болсон юм уу, бүү мэд. Ийм юм болж байхад яаж зүгээр тэвчдэг юм, мэдэхгүй. Сүүлдээ дарга нарын тансаглал бүр улаан гарлаа” хэмээлээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

0/1000