НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оноос эхлэн, жил бүрийн 5 дугаар capын 15-ныг Олон улсын гэр бүлийн өдөр болгон зарласан. Гэр бүлийн ач холбогдлыг онцолж, Дэлхий даяарх гэр бүлүүдийн өмнө тулгарч буй асуудлуудыг олон нийтэд таниулах зорилготой өдөр юм.
Монгол Улс 2003 оны Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэж байна. 2025 онд энэхүү өдрийг “Гэр бүлд чиглэсэн бодлого нь тогтвортой хөгжилд хүрэх зам: Нийгмийн хөгжлийн хоёрдугаар Дэлхийн дээд хэмжээний уулзалт руу” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.